​ЭМД нь цахим системд ороогүй иргэд түр тодорхойлолтоор үйлчлүүлээрэй

2019-04-11 637 0

 

Эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалын системд иргэний мэдээлэл бүртгэгдсэн тохиолдолд даатгуулагчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг тухайн иргэнийг гэрчлэх бичиг баримтыг үндэслэн даатгуулагчид тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Иймд даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалд даатгуулсан эсэх нь цахим системийн бүртгэлээр нотлогдоогүй тохиолдолд “Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-д бүртгэгдэх хүртэлх хугацаанд “Даатгуулагчийн түр тодорхойлолт” хэрэглэж болох юм байна.

“Түр тодорхойлолт” нь даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх баримт бөгөөд даатгуулагчийн мэдээлэл цахим системд бүртгэгдэх хүртэл ашиглаж болох аж.

Шинээр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа болон хугацаагаа сунгуулан даатгуулж байгаа болон зарим тодорхойлолт шаардлагатай иргэдэд 9 орон бүхий серийн дугаартай түр тодорхойлолтыг Эрүүл мэндийн даатгалын болон Нийгмийн даатгалын байгууллага оршин суугаа харьяаллын дагуу олгож байгаа юм байна.

 

Харин Эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг 0-18 насны хүүхдэд түр тодорхойлолт олгохгүй. Эрүүл мэндийн байгууллагууд төрсний гэрчилгээг үндэслэн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэж аж.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө төлөгч даатгуулагч шаардлага гарвал иргэний үнэмлэх болон холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн очиж түр тодорхойлолт авах боломжтой юм байна.

 

Даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд “Эрүүл мэндийн даатгуулагчийн түр тодорхойлолт”-ыг үндэслэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухайн даатгуулагчид хүндрэл,чирэгдэлгүй үзүүлэх аж.

Холбоотой мэдээ