АТГ-аас оффшорын асуудлаар С.Баярцогтыг яллагдагчаар татжээ

2019-04-11 477 0

Сангийн сайд асан С.Баярцогтыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогтыг гаднын банкинд их хэмжээний мөнгө нуусан, авлига авсан байж болзошгүй гэж үзэн АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Сангийн сайд асан С.Баярцогтод өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

АТГ-аас С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжилсэн билээ.

Холбоотой мэдээ