2030 ОНД “НАРАНТУУЛ” ЗАХ ХААГДАХ ШАЛТГААН

2019-04-11 591 0

 

Худалдаа наймаа бол хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн явагдаж ирсэн харилцаа. Өнөөдөр энэ нь хөгжлийн шинэ түвшинд хүрч технологийн дэвшилтэй хослох болжээ. АНУ болон Барууны өндөр хөгжилтэй орнуудад Amazon, eBay, Rakuten зэрэг онлайн дэлгүүрүүд голлож байгаа бол БНХАУ-ын зах зээлд Алибаба хэрхэн томорч байгааг бид харж байна. Мөн Монголын зах зээлд туслах.мн сайт монголдоо анхдагч болж гарч ирж байна.
Ерээд оны сүүлч шинэ мянганы эхэн үе хүртэл Монголын бизнес эрхлэгчдийн хувьд урд хойд хөршөөс бараа оруулж ирж түц, хүнсний дэлгүүр ажиллуулах, лангуу түрээслэх гэх мэтээр бидний хэлж хэвшсэнээр ганзагын наймаа эрхэлдэг байсан цаг саяхан.

Тэр үед “Нарантуул” олон улсын худалдааны төв олны хөлд дарагдаж, хол ойрын хүний хэрэгцээт барааг бөөний үнээр амжилттай борлуулж, үйл ажиллагаагаа монополь хэлбэрээр явуулдаг байсан. Одоо цаг хугацааны явцад энэ салбар хөгжихийн хэрээр хэрэглэгчдэд таатай нөхцлөөр амар хялбар худалдан авалт хийх боломж олгосон томоохон дэлгүүр, худалдааны төвүүд нээгдсээр байна.

Үүнийгээ дагаад “Нарантуул” захыг зорих хүмүүсийн тоо буурч, зөвхөн баяр ёслолын үеэр хөл хөдөлгөөнд дарагдахаас биш бусад үед сийрэгхэн байдаг болжээ. Сүүлийн үед өндөр хөгжсөн улс орнуудад цахим арилжааны, аргачлал нэгэнт гараад хэрэгжээд явж байна. Манай улсын хувьд ч онлайн борлуулалт худалдан авалтаа мэдээллийн нэгдсэн баазад шивэх системтэй, туслах.мн сайтыг “Мөнх өрлөг” компаний хамт олон хэрэгжүүлж байна. Гар утаснаасаа болон онлайнаар агуулахын үнээр бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гар дээр хүргэх онлайн зах буюу борлуулалт худалдан авалт хийх системийг Монголд анх удаа амжилттай нэвтрүүллээ.

 

Цаг хугацаа өнгөрөх тусам хүчтэй хөгжиж байгаа онлайн захаас бараа, хүнсний хангамжаа нийлүүлэх тал дээр дэлгүүр, бөөний төвийн эрхлэгчид, ресторан бар, аж ахуй нэгж, тэр дундаас цэцэрлэг гэх мэтчилэн байгууллагууд, иргэд ч мөн суралцаж, уламжлалт худалдаа үйлчилгээны арга барилаасаа алгуурхан салж байна. Шинэчлэлийг хайж, уламжлалт хоцрогдсон арга барилаасаа салж байгаа нь хэрэглэгч, үйлчлэгчийг холбож, хүний амьдралыг амар хялбар болгож байна.

Өвлийн хүйтэн, хаврын хавсрага салхи, зуны халуунд хотын түгжрэлд цаг хугацаагаа алдаж, халуун халж, хүйтэнд хөрч, хүнсний болоод өргөн хэрэглээний ахуйн бараагаа цуглуулах гэж хар захын ааш нь олдохгүй худалдагч нарын ая талыг харж, эвийг нь олох гэж царайчилна. Мөн олны хөл хөдөлгөөнд хүүхдээ дагуулсан ээж хар захын хөл үймээнд төөрч будилсан хүүхдээ хайж сандрах зэргээр бөөн сэтгэлийн зовлонтой.

Хөдөө орон нутгаас ноолуурын хэдэн төгрөгөөрөө юм цуглуулах гэж орж ирсэн малчид маань халаасны хулгайчдад хамаг байдгаа алдаж, хохирч үлдэх нь энүүхэнд.

 

Дээрх бүх асуудлыг онлайн ухаалаг худалдаагаар шийдэх нв зөв юм гэдгийг алхам тутамдаа иргэд ойлгосоор л байна. Өдгөө фэйсбүүк хэрэглэгчийнхээ тоогоор дэлхийн улс орнуудаас толгой цохиж яваа Монгол Улсын хувьд залуусын орон гэж тодорхойлдог ч залуусаасаа дутахгүй ахмадууд, онлайн хэрэглээг амьдралынхаа хэв маяг, байнгын хэрэглээ болгож заншсан нь цаг хугацааны явцад батлагдсаар л байна. Насны эрхээр хөл муудсан, хүнд юм өргөж чадахаа байсан ахмадууд маань онлайн худалдаа их ач тусаа үзүүлж байгаа нь үүний илрэл.

“Мөнх Өрлөг” ХХК-ийн хамт олны зорьж буй туслах.мн онлайн зах Монгол Улсын 21 аймаг 300 гаруй сумдад амьдарч буй нийт монголчуудын хэрэглээг хангах, онлайн зах болох зорилготой ажиллаж байна.
Хэрэглэгчид уламжлалт хоцрогдсон арга барилаа орхиж, ухаалаг хэрэглээг сонгохын хэрээр “Нарантуул” тэргүүтэй захуудаар үйлчлүүлэгчдийн тоо буурсаар, тус захууд билэгдлийн шинжтэй үйл ажиллагаагаа явуулах, аль эсвэл 2030 он гэхэд хаалгаа барихыг ч үгүйсгэх аргагүй нөхцөл нэгэнт үүсээд байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ:socialmedee.mn

Холбоотой мэдээ