Чукча нар оросын эсрэг хэзээ ч бууж өгөөгүй

2019-04-11 1259 0

Чукча нар Оросуудтай тэмцсэн түүх

Оросууд Колым гол (1643) болон Анадир голд (1649) хүрснээр Чукчи нартай таарчээ.Чукчи нар дайнч, харгис хэрцгий хүмүүс байсан бөгөөд тэдэнд оросын сонирхлыг татах ангийн арьс үс бага байсан тул Оросууд эхний 50 жил шууд тулгарахаас зайлсхийж байв.

1700 оны үед Оросууд Камчаткын хойгийн ан амьтныг алж хядаж эхэлснээр Чукча нар оросуудтай эхэлж зэвсэгт мөргөлдөөн эхэллээ. Тэднийг байлдан дагуулж эрхэндээ оруулах эхний оролдлогыг 1701 онд хийсэн ч бүтэлгүйтэж, улмаар 1708, 1709, 1711 онуудад залхаан цээрлүүлэх оросын цэргийн ангиуд ихээхэн цус асгаруулж, байлдсан боловч, Чукча нар бууж өгсөнгүй. 1729 онд дайн ахиж эхэлж, Охотск дахь Оросын цэргийн анги руу дайрч, даргыг нь алжээ.

 

Оросын цэргийн удирдлагад Дэслэгч Дмитри Павлютский гарч Чукча нарын эсрэг бүр харгис арга хэрэглэж, урц сууцыг нь шатаах, цаа бугыг нь алж, хөөж туух, хүүхэд эмэгтэйчүүдийг нь барьцаалж, олзолж, харгислаж эхэлжээ. 1742 онд Оросын хаант засаг Чукчи нар болон Корьяак хүмүүсийг бөөнөөр нь хүйс тэмтрэн устгаж, газрын хөрснөөс арчих шийдвэр гаргажээ.

1744-1747 оны дайн харгис хатуу байснаараа ялгарч байсан бөгөөд Дэслэгч Павлюцкийг 1747 оны 3-р сард Чукча нар алжээ. Чукча нар Павлюцкийн толгойг шонд өлгөж, олон жил хадгалсан гэдэг.

1750 –аад оны үед Оросууд шинэ дайн эхэлж, Чукча нартай тэмцэж эхэлжээ.
1762 онд Оросын хаант засаг бодлогоо өөрчилжээ. Анадырск цайзыг хамгаалах нь оросуудад зардал ихтэй байсан тул чукча нарт цайзыг орхижээ. Оросууд дарлаж, дээрэлхэх нь байхгүй болсон тул Чукча нар оросуудтай ангийн үсний наймааг энх тайвнаар хийх болж, дайн зогсжээ…

 

Оросын үнэн алдартны шашны номлоочид Чукчи нарын газар нутагт 1815 оноос л хойш нэвтрэх болжээ…
Чукча нарын тоо:
• 1700: 6,000
• 1800: 8,000–9,000
• 1926: 13,100
• 1930s: 12,000
• 1939: 13,900
• 1959: 11,700
• 1979: хамгийн багадаа 13,169

Чукча нарыг оросууд зэвсгийн хүчээр дийлэхгүй гэдгээ мэдсэн Оросууд тэдэнтэй эвээр харилцах бодлого баримталжээ…

Хэдийгээр оросын хаант засаг бүх Сибирийг Оросын мэдлийнх хэмээнх 18-р зууны сүүлд зарласан ч, Чукча нар Оросын засаглалыг 1917 он хүртэл хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй ажээ…

Энэ тухай оросын хэвлэлд бас Америкийн түүхийн номуудад зөндөө дурдсан байдаг. Сибирийн тэр олон ард түмнээс ганцхан Чукча нар оросын эсрэг хэзээ ч бууж өгөөгүй

Эх сурвалж:Gantuya Sainjargal

 

Холбоотой мэдээ