БЗД-ийн Тамгын газрын дарга өрөөндөө хутгалуулжээ

access_time 2018-07-31
remove_red_eye 834

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр өрөөнд нь хутгалсан хэрэг гарчээ.

Энэ талаар тус дүүргийн хэвлэлийн төлөөлөгч Д.Цэнгэлмаатай холбогдож тодруулахад “Өнөөдөр дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон. Одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвтэй холбогдоход “Хэргийг шалгаж байгаа. Одоо мэдүүлэг авч байна. Энэ талаар 13:00 цагаас мэдээлэл өгнө. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549