Япон сэтгэлгээ

access_time 2019-04-10
remove_red_eye 271

 

Токиод очоод эмнэлэг явах гээд өглөө эрт метрогоос буугаад такси хүлээж жаал зогслоо.

Нилээн ядруу байрын хувцастай эмээ овоолсон хог ухаж байгаа харагдана (японд анх удаа харав) Тэгтэл хогон дотроос бололтой талхны үйрмэг гаргаж ирэн тагтаанд цацаж өгөөд хэсэг хугацааны дараа гялгар уутаа нямбай эвхэж хармаалаад, сальфетка гаргаж ирээд нөгөө хэдэн тагтааны цемэнт дээр баасан баасыг арчиж цэвэрлэчихээд яваад өгөв.

Дотор сонин болов, энэ хүн ядуу хүн үү! агуу хүн үү! Амьдрах гэдэг нь аль нь юм бэ? Монгол, Япон хүний ялгаа нь юу вэ? Эмнэлэгт очихоор миний толгойг юу гэх бол …. (таксиндаа суулаа … бодсоор)

 

Япон сэтгэлгээ ийм байдаг гэнэ. Гэтэл бид хаана явна. Хүүхдийн тоглоомын талбайд нохойгоо баалгах, орц хонгил, лифтэнд шээж баах бол наад захын асуудал. Хэзээ соёлт хүн төрөлхтний гишүүн болж хөл нийлүүлнэ дээ, нүүдэлчин, тэнгэр заяат ард түмэн минь.

Эх сурвалж: Batkhuyag Lkhagvasuren

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549