Муурны талаарх CОНИРХОЛТОЙ баримтууд

access_time 2019-04-10
remove_red_eye 263

 

 

1. Муурны тархи хүнийхтэй адил. Тийм ч учраас хүнтэй адил сэтгэл хөдлөлтэй.

2. Муур – гэрийн эмч. Цусны даралт багасгах, тайвшрахын тулд муураа илэхэд л болно гэж эрдэмтэд үзэж байна. Муур амьдардаг айл бага стресстэй, гэр бүлийнхэн найрсаг байдаг байна. Муурыг илэхэд зүрхний цохилт удааширч цусны даралт багасдаг. Тийм учраас зүрх судасны өвчтэй хүмүүс муур тэжээвэл илүү урт наслах магадлал өндөр.

3. Муур эзнийхээ хоолойг танина. Хэрвээ муур чинь дуудаад байхад ирэхгүй байвал зүгээр л танихгүй байгаа мэт дүр үзүүлж байгаа хэрэг.

 

4. Чамайг хичээлээсээ ирэхэд муур чинь хүлээгээд сууж байдаг уу? Учир нь муур эзнийхээ алхааг 100 алхмын цаанаас ч мэдэрдэг байна.

5. Муур залхуу л болохоос биш сурах чадвар нь нохойноос хэд дахин илүү

6. Түүний сахал нь орон зайг мэдрэгч радар нь. Хэрэв сахлыг нь авах юм бол гадна ертөнцийг муу мэдэрнэ, үнэрлэх чадвар нь хүртэл муудна.

7. Муур – гайхамшигтай амьтан. Хүнээс 14 дахин илүү үнэртэнэ, 60 кГц-ийн дуу чимээг сонсоно. Харьцуулахад: хүн – 20 кГц, нохой – 40 кГц. Муур ультра дуу чимээг хүртэл сонсоно, хулганыг барихаар сахиж суудаг нь учиртай, тэрээр тэр жижиг амьтны хөдлөх чимээг хүртэл сонсоно. Хулганууд хооронд ультра дуу чимээний хэмжээнд харьцдаг, тэрийг нь муур сонсоно.

8. Муур өвдөхөөрөө нуугддаг. Өвчтэй байхдаа араатны олз болно гэсэн амьтны инстикт нь ажилладаг, тийм учраас аюулаас нуугдаж байгаа хэрэг ажээ.

 

9. Бяцхан муужгайны шүд нас биед хүрсэн муурныхаас илүү хурц байдаг.

10. Өдөрт 16 цаг унтдаг. Амьдралынхаа 70 хувийг унтаж өнгөрүүлдэг.

11. Муурын бяцхан хамар хүний хурууны өндөгний хээ адил давтагдашгүй.

12. Муурын биеийн хэвийн дулаан 38 хэм.

13. Муурын нуруу хүнийхээс 5 нугалам илүү.

14. Гэрлээс үл хамаарч нүдний хүүхэн хараа нь томорсон бол тэр ямар нэгэн зүйлд маш их сонирхосон эсвэл тоглож байгаа хэрэг.

15. Муурын зодоон маш богино хугацаанд ширүүн болно. Зодооны гол хэрэгсэл бол шүд.

16. Муур 100 гаруй дуу гаргадаг.

17. Муур өөрийгөө цэвэрлэж угаалга хийх нь сэтгэл санааг нь тайвшруулж байдаг байна. Хэрэв ариун цэврийг нь сахиулж угаалгыг нь хийлгэхгүй бол стресст орж үхэх ч магадгүй байдаг аж.

18. Муур амьдралынхаа туршид 100 зулзага төрүүлж чадна.

 

19. Муур биеэрээ хөлийг чинь шүргэх нь эзэндээ хайртайдаа биш харин сүүлээ чичгэнүүлэх нь хайртай гэсэн үг.

20. Гэрийн тэжээвэр муурын дундаж наслалт 15 жил гэнэ.

21. Хумигдах рефлекс Муурын шилэн хүзүүний арьсанд нэгэн рефлекс ажилладаг – ээж нь шилэн хүзүүн дээрээс нь хазаж тээвэрлэхэд сүүлэн биеэ хумьдаг байна.

22. Үнсгэлжин дээр гардаг Люсиферийг санаж байна уу? Хойд ээжтэй нь ижилхэн ихэмсэг, муухай ааштай муур байдаг даа. Яг түүнтэй адил амьдрал дээр ч гэсэн муур нь ихэмсэг чөлөөтэй байдаг бол гэрийн эзэд ч мөн л тийм зантай байх нь элбэг байдаг гэнэ шүү. Муур эзнийгээ дууриадаг гэж ярьдаг.

 

 

Ашигтай зөвлөгөө:

1. Муур гэрийн тавилга хуулаад байвал тэр газар нь нимбэг эсвэл жүрж түрхээрэй. Муур тийм үнэрт ёстой дургүй.

2. Муурыг жирийн хоолоор хооллож хэрхэвч болохгүй. Хоолны хувьд нохойноос 5 дахин илүү хэрэглээтэй.

3. Муурын жорлонд ногоон цайны навч хийвэл та эвгүй үнэрээс сална.

4. Өглөө, оройдоо муураа самнаж байгаарай. Тогтмол самнаад байвал гэр тань муурын үснээс салах болно.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549