Азийн хөлбөмбөгийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр монгол хүн сонгогдлоо

2019-04-09 713 0

 

Азийн хөлбөмбөгийн холбооны Конгресс өнгөрсөн бямба гаригт Малайзын Куала Лумпур хотноо хуралдаж, ирэх дөрвөн жилд холбоог удирдах бүрэлдэхүүн, Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөлд тивээ төлөөлж ажиллах зүтгэлтнүүдийг сонгожээ. Азийн хөлбөмбөгийн холбоо таван дэд ерөнхийлөгчтэй. Тэдний нэгээр нь Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар сонгогдсон байна.

 

Мөн ОУХХ-ны Зөвлөлд Азиас таван төлөөлөл багтдаг. Эдгээр орон тоон дээр БНХАУ-ын Спортын дэд сайд Ду Чаокай, Энэтхэгийн Прафул Патель, Японы Козо Ташима, Филиппиний В.Арнета Жуниор, Катарын Сауд А. Азиз М Аль-Моханнади нар ажиллахаар болжээ.

Холбооны Ерөнхийлөгчөөр шейх Салман бин Ибрагим аль-Халифаг санал нэгтэй улираан сонгожээ. Дээр дурдсан албан тушаалд сонгогдогсод 2023 он хүртэл үүрэг гүйцэтгэх юм.

 

Холбоотой мэдээ