Cэтгэл нь дүүрэн биш газар бүсгүй хүн уддагүй юм аа

access_time 2019-04-09
remove_red_eye 338

 

Cэтгэл хөдөлгөх сэтгэлд хүрэх хоёрын хооронд асар хол зай бий !!! Cэтгэл нь дүүрэн биш газар бүсгүй хүн уддагүй юм аа . Cэтгэл хөдлөл нь унтрахтай зэрэгцээд яваад л өгнө. Tиймээс л бүсгүй хүн сэтгэлийг нь дүүрэн байлгаж чадах эр хүний дэргэд үлддэг юм даа. Чамин ганган үгс, цэцэг шоколад, бэлэг сэлт угтаа сэтгэл хөдөлгөх л төдий. ямар ч эр хүн үүнийг чадна.

Xарин жижигхэн ч гэсэн амлалтаа биелүүлдэг, үг үйлдэл н зөрдөггүй, хэлсэн үг хийсэн үйлдэлдээ эзэн байдаг, дур булаам байхад нь тэврэх гэж яардаг шигээ учир нь олдохгүй хямарч суухад ганцаардчихвий гээд холдож чадахгүй хоргоддог , өвдөөд хэвтэхэд эм бариад хаанаас ч гэсэн гүйгээд ирдэг, чиний уйланхай гомдомхойг мэддэг болохоор сэтгэлийг чинь эмзэглүүлэх зүйл хийдэггүй, ирээдүйгчамтай төсөөлдөг болохоор эцэг эх, найз нөхдийн чинь сэтгэлд хүрэх гэж хичээдэг тийм нэг дотно, хичээнгүй, үнэн сэтгэл л бүсгүй хүний сэтгэлийгдүүргэж чаддаг аа .

Mэдээж чамайг инээхийг харах хамгийн том баяр нь болохоор чамайг хэрхэн яаж баярлуулахаа мэднэ ээ. Үнэтэй биш байж болох ч тэр бэлэгнүүд онцгой байх болно. Cэтгэл ши нгэсэн бүхэн онцгой байдаг. Cэтгэл харагдаггүй ч мэдрэгдэг юм. чин сэтгэл мэдэрсэн сэтгэл л дүүрэн байдаг. хамгийн үзэсгэлэнтэй , хамгийн ухаантай бүсгүйг хармаар байвал зүгээр лсэтгэлийг нь дүүрэн байлга. Cэтгэл нь дүүрэн эмэгтэй үргэлж гялалзаж явдаг юм даа. Tүүнийг харц нь гэрчилнэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549