Сургуулийнхаа бие засах газрыг өөрчилсөн бяцхан охин

2019-04-09 582 0

Манай #ЭгэлБаатар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5б ангийн сурагч Ж.Тэгшжаргал…

Хөдөө олон сараар гэрээсээ хол явдаг ч хүний сайнтай учирч ярилцаж явах сайхан юмдаа.

 

Энэ жаахан охин сургуулийнхаа бие засах газрыг онцгүйг анзаарч хараад ангийг хүүхдүүд дундаа санал асуулга явуулж эмээ, өвөөдөө хэлээд ОУ-ын “Дэлхийн зөн” байгууллагад төсөл бичээд 7 сая төгрөг аваад сургуулийнхаа багш, ажилчид, эцэг эхчүүдтэйгээ нийлээд сургуулийнхаа 1000 хүүхдийн бие засах газрын асуудлыг шийдчихсэн байна.

Үүгээр зогсохгүй олон ажил санаачилж хийдэг Тэгшжаргал охин 2017 оны Монгол Улсын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн юм.

 

#БиднийЦөөхөнМонголчууд төслийн баг бяцхан охинтой, буяны үйлсэд чин сэтгэлээсээ ханддаг эмээ, өвөөтэй нь ярилцаж хэдэн өдөр хамт явж нэвтрүүлэг хийлээ.

 

 

Хүүхдийг зөв энэрэнгүй хүн болгон өсгөхийн тулд эмээ, өвөөгийн үүрэг маш их юм. Тэд сум орондоо өөрсдийн байгаагаа илүүчилж бусдад тусалдаг болохоор ач охинд нөлөөлж гуравдугаар ангиасаа эхлээд л өөрийн чаддаг зүйлээрээ бусдад тусалж яваа балчир охины хийсэн ажлууд хавтас дүүрэн.

Аливааг хийе гэвэл нас багаддаггүй юм байна шүү томчуудаа:)

ЭХ СУРВАЛЖ:Khadlan.mn

Холбоотой мэдээ