Сурагчид X сарын 27-ноос амарна

access_time 2018-10-02
remove_red_eye 311

 

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц өнгөрсөн тавдугаар сард батлагдсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусгаж, нийслэл болон аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн хувьд тус тус боловсруулан мөрдөж байна.

Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацааг БСШУСЯ-наас урьдчилсан байдлаар гаргаад байна.

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ:
-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал нэг долоо хоног;

ХОЁРДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ:
– I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал гурван долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног;

ГУРАВДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ:
– Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал хоёр долоо хоног;

ЗУНЫ АМРАЛТ :
– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549