“ТОД КАННАМ” ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

2019-04-09 681 0

 

Өөх соруулах мэс ажилбар хийхдээ хариуцлагагүй алдаа гаргаж хүний амь насанд хүрсэн хувийн эмнэлэг болох “Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлсэн байна.

Холбоотой мэдээ