Дуучин Т.Дэлгэрмөрөн охинтой боллоо

access_time 2019-04-08
note Урлаг
remove_red_eye 436

 

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр амьдралаа дахин шинээр эхлүүлж, шинэ хүнээ хүлээн авсан тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа хуваалцжээ.

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Өвөрхангай аймгийн уран гарт /Г.Намхайдагва/ гуайн ур удам, Сома багш эмээтэй, солонгон аашт сор ээжтэй, ард олныхоо хайранд бөмбөрсөн авьяаслаг Зөөсийхөн, адтай сэргэлэн Халиука эгч нартай, алдарт дуучин аавтай, ардын багш хэл бичгийн өвөөтэй 3,150 гр Дэлгэрмөрөнгийн Лакшми охин, хөх тэнгэрийн дор Монгол газар шороог онон төрж мэндлэв ээ үүрийн 5:40 цагт.

Миний сайхан буянт, бурхан багшийн ивгээлт үр минь буурал замбуутивдээ будант Монголынхоо их өв соёлыг өөртөө тээж, түмэнд түгээх оюуны их цараатай, алтан ураг минь болон өнө мөнх өрнөн дэлгэрэх болтугай. Амьдралыг минь бүтэн болгож, алаг хорвоог өнгөтэй болгосон Т.Ананда минь чамайгаа би амьсгал татах мөч хүртлээ шүтэн дээдлэж амьдарна аа” хэмээн бичсэн байна.

Залуу хосын гэр бүлд хамгийн сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549