МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ӨНӨӨГИЙН ҮНЭН НҮҮР ТӨРХ НЭГ ИЙМ БАЙГАА ЮМ .

2019-04-08 702 0


Намайг цагдаад ажиллаж байхад байнга ийм юм болдог байж билээ . Мэдээж маш сайн шүүгч нар бий Жишээлбэл Олзод шүүгч байна . Гэтэл бас СБД-н зарим нэг эмэгтэй шүүгч нар ёстой үйлийг минь үздэг байж билээ . Нэг нөхөр гэртээ агсан тавина . Ар гэр нь бөөн айдас хүйдэс , тэр үед хамгийн боломжит хуулийн гаргалгаа бол ЗХТХ-21-р баривчлах байлаа . за тэгээд 1-н хүнийг шүүхээр оруулах гээд бүтэн өдөр шүүгчийг царай алдана , хувийн юмаа гуйж байгаа юм шиг , хулгай хийгээд байцаагдаж байгаа юм шиг шүүхийн үүд сахина . нэг шүүгч дээр нэг хүн ороод л тас тас хөхрөөд суугаад л байна . Материал танилцуулая гэхэд хүлээж бай гээд зандрана . Ингээд цайны цаг болчихно . Цайны цагийн дараа нөгөө шүүгч чинь шүүх хуралтай гээд хажуугаар сэмбэлзээд өнгөрнө . ингэсээр байтал орой арайхийж нэг уулзана .Нэг л их ярвайлт , зөрчил гаргагчтай уулзсан болоод дараа нь наад муухай үнэртэй хүнээ доош нь буулгаа нтр гээд л , доошоо буулгах гэхээр хүнээ алдчих гээд мөн хэцүү байдаг байсан , уг нь ШҮҮГЧ ажлаа л хийж байгаа , за тэгээд бүүр орой нөгөө хүнээ 111-т хүргэж өгөөд цагдаа жинхэнэ ажил руугаа шөнө болсон хойно очихоор явдаг байлаа , тэнд ШҮҮГЧ-с болоод бөөн ажил хүлээгдэж байгаа … За тэр АЛБАДАН ЭМЧИЛГЭЭГ бол ярих ч юм биш , сүүлийн үед хуулийн байгуулагаас ШҮҮХ , ПРОКУРОР хоёрыг их шүүмжилж байна . энэ бол одоо л нүдээ олж үнэнд гүйцэгдэж гэж бодогддог , өмнө нь хамаг муу нэрийг нь ЦАГДАА үүрдэг байлаа . Гэхдээ …………….. цаашид яах ёстой вэ?

эх сурвалж : Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”
“- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг-н хариултаас харж болно

Хууль бол хэрэгжүүлэх ёстой баримт бичиг. Хууль хяналтын байгууллагууд чиг үүргээрээ тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа ч зарим газар хангалттай биш байна. Тухайлбал Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн шүүхүүдийн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шийдвэрлэж байгаа тоо үзүүлэлт тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Хүн амын тоо, бүртгэгдэж байгаа дуудлага, мэдээлэл ойролцоо түвшинд явж байгаа хэрнээ хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн асуудлыг шийдвэрлэхдээ яагаад ийм зөрүүтэй байгааг сэтгүүлчид та бүхэн тодруулна бизээ.

Энэ оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан хүний тоо Баянзүрх дүүрэгт 347 хүрсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт 54 байгаа юм. Хүчирхийлэл бол өдөр харгалзахгүй бүртгэгдэж, хүүхдийн айсан, уйлсан, шаналсан, аврал нэхсэн дуу сонсогдсоор байхад дүүргийн шүүх гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг ажлын 1-2 өдөр зааж, бусад өдөр хүлээн авахгүй дотоод ажилтай гэдэг. Энэ нь Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гэх мэт олон хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөхөөр байгааг анхаарах хэрэгтэй. Шүүх ажлын өдөр бүр ажиллаж хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэж байх ёстой. ” гэсэн байна . Үүнийг манай УИХ анхааралдаа авдагч болоосой . Даанч засаг дарга байсан Цогзолмаа гишүүн хээв нэг цагдаад бурууг нь өгөөд сууж байсан даа.. хамгийн гол нь шүүх тэр хүнийг баривчлаад , хууль зөрчиж болохгүйг мэдрүүлээд өгвөл цааш гэр бүлийн хүрээн дэхь гэмт хэрэг буурах юм байгаа юм .

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ШҮҮГЧ НЭГ ХҮНИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛОХООС БАС НЭГ ХҮНИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХООС АВАРЧ , ГЭМТ ХЭРГИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЛЖ БАЙГАА ЮМ . ЕР НЬ БОЛ ЦАГДАА УГ НЬ АРГАА БАРААД ХАМГИЙН СҮҮЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛГОН ШҮҮХ ДЭЭР ОЧДОГ . ХАРИН ШҮҮГЧ НАРЫН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ЭНЭ . ШҮҮГЧ ХААН ЮМ УУ , УГ НЬ ЦАГДАА ШҮҮГЧ ХОЁР НЭГ Л ДАРГАТАЙ , ТЭР ДАРГА НЬ “ХУУЛЬ ” БИЗ ДЭЭ . ГЭВЧ ЦАГДААД ХАРИУЛАГА ТООЦОХ МАШ АМАРХАН , ХАРИН ШҮҮГЧ БОЛ ХЭНИЙГ Ч СОНСДОГГҮЙ ХААН , ИЙМ БАЙХ ЁСТОЙ ЮУ. Үүнийг засах ганц арга бол ШҮҮГЧ-д хариулага тооцох тогтолцоо юм . Одоо та нар тэр СХД-н шүүхийн үйл ажиллагааг хар даа . Гэтэл УБ хотод 24 цагт гэр бүлийн ахуйн дуудлага бол хамгийн их нь 1200 гарна, үүнээс СХД-д бараг 500 орчим байгаа . Хэрэв шүүх дээр очоод уг нөхрийг буцаасан , гэтэл нөгөө нөхөр гэртээ очоод ар гэртээ дахин агсан тавьсан тохиолдолыг гаргаж Шүүгчид хариуцлага тооцдог болох ёстой . Хэрэв том гэмт хэрэг гарсан бол ШҮҮГЧ-г ажлас нь огцруулдаг болохгүй бол энэ арилахгүй

Эх сурвалж:Өлзийсайхан Өлзий

Холбоотой мэдээ