ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

2018-07-25 529 0

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад  2018 оны 07 сарын 3-7-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.

Ли Жихөн даргыг Монгол улсад айлчлах ажлын айлчлалыг зохион байгуулж, хоёр улсын хооронд тогтоосон их бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын  ажиллагааг идэвхжүүлэхэд  Монгол Улсын Гадаад Хэргийн Яам  болон Монгол улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нар чухал үүрэгтэй оролцжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО нь  хувьд 20 сая хүн амтай бөгөөд манай улстай урд хилийн зорчигч тээврийн 8 боомтоор, Хөх хот, Манжуур, Бугат, Эрээн гэсэн агаарын хилийн 4 боомтоор хиллэдэг стратеги түншлэлийн чухал орон юм.

ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнхугийн манай улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжил шинэтгэлийн хороон дарга Гун Минжү, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Фу Юнчун, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны газрын дарга Сун Вэйдун, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны тамгын газрын хэлтсийн дарга Жан Яочэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гадаад хэрэг эрхлэх газрын ажилтан орчуулагч Журамт нарын албаны хүмүүс оролцсон байна.

ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнху тэргүүтэй албаны хүмүүс Монгол улсад  айлчлах хугацаандаа Монгол улс – БНМАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумд оролцон, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхан, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Г.Занданшатар, ГХ-ны сайд Д.Цогтбаатар нартай албан уулзалт хийжээ.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ли Жихөнху даргыг хүлээн авч уулзсан уулзалтандаа хэлсэн үгэндээ “Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчлан, Боаогийн чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр эрхэм зочин Ли Жихөнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байдгаа  илэрхийлээд цаашид Монгол улсын хувьд ӨМӨЗО-той хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, мөн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалах чиглэлээр  ӨМӨЗО-ны хуримтлуулсан туршлагыг судалж нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа дурьдаж Баяннуур аймагт болсон уулзалтын мөрөөр хилийн боомтуудын хамтын ажиллагаанд ахиц гарсанд талархаж байгаа” гэдгийг тэмдэглэн хэлэв.

Холбоотой мэдээ