Ж.Батзандан: Хүнийг хүчээр эрүүдэх асуудлыг таван хүн эхлүүлсэн, удахгүй зарлана

2019-04-08 546 0

УИХ- ын гишүүн Батзандан чуулган нээсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрээр энэ хаврын чуулганаар зөрчлийн болон эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон талаар онцолсон юм. Учир нь Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял авсан хүмүүст эрүүдэн шүүх замаар хүчээр хэрэг үүрүүлсэн асуудал олон нийтэд ил болсон. Тэгвэл хүнийг эрүүдэн шүүх, хэрэг тулгах, хэлсдүүлэх, нэр хүндэд нь халдахтай холбоотой гомдлууд их ирж байгааг хэллээ.:

Хүнийг эрүүддэг болоход нөлөөлсөн таван хүн байгааг удахгүй зарлана гэдгээ хэллээ.

УИХ- ын гишүүн Болд, Батзандан нар намаасаа хөөгдсөн учраас бие даагч гэх статусаар ажиллаж байгаа. Тэдний зүгээс нам байгуулна гэдэгээ ч олон нийтэд мэдэгдсэн. УИХ -ын гишүүн Ж. Батзанданг хүнс сервис компаниараа дамжуулан ЖДҮ ийг хөгжүүлэх сангаас зээл авсан болон эхнэр нь 200 сая төгрөг авсан гэх зэрэг мэдээллүүд Ардчилсан намын дарга С. Эрдэнийн хийж байгаа ажил гэлээ

Тэрээр мөн мэдээллийнхээ үеэр хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн сонгуулийн болон улс төрийн намуудын тухай хуульд анхаарах хэрэгтэйг хэллээ. Учир нь улс төрийн намын дүрмэнд заасан хатуу гишүүнчлэл гэдэг асуудлыг хуулиар хориглох хэрэгтэй гэсэн юм. Үүнээс болж иргэд олон түмэн хоорондоо талцаж, Монгол улс намаараа хуваагдаж байна гэлээ

Холбоотой мэдээ