Монголын The HU хамтлагийн “Wolf Totem” дуу The Queen хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхин тэргүүллээ

access_time 2019-04-08
remove_red_eye 483

iTunes чартын рок дууны төрөлд Монголын The HU хамтлагийн “Wolf Totem” /Чонон сүлд/ дуу The Queen хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхин тэргүүллээ.

Мөн тэдний “Yuve Yuve yu” дуу тус жагсаалтын тавдугаар байрт оржээ. The HU хамтлаг “Wolf Totem” болон “Yuve Yuve yu” сингл дуунуудаа 2018 оны арав, арваннэгдүгээр сард гаргасан юм.

Хөгжмийн youtube сайтад тавигдсан тэдний “Wolf Totem” дуу 7 сая, “Yuve Yuve yu” дуу нь 12.7 сая гаруй хандалт авчээ.

Монголын “The Hu” хамтлаг нь үндэсний хөгжмөөр метал рок чиглэлийн уран бүтээл туурвидаг бөгөөд хамтлагийн имиж, хувцас, ая хөгжим бүгд үндэсний агуулгатай аж.

“Wolf Totem” дуу

“Yuve Yuve yu”дуу

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549