Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна

2019-04-08 584 0

 

Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөвдүгээр сарын сүүлийн 10 хоногт БНХАУ-д болох “Бүс ба зам” уулзалтад оролцох юм байна. Хоёр жилд нэг удаа болдог энэ уулзалтад Монголоос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой байв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба зам” уулзалтын тов хараахан гараагүй байгаа бөгөөд энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөд хөршид хийх төрийн айлчлалыг хамтатган хийх талаар хоёр тал ярилцсан юм байна.

Холбоотой мэдээ