Б.Содномдаржаагаас байцаалт авдаг байсан н.Бархасбадь гэгч нь цагдаагийн ажилтан биш байжээ

2019-04-08 775 0

Тэгвэл эрүүдэн шүүсэн гэх асуудлыг анх гардан гүйцэтгэж байсан хоёр цагдаагийн алба хаагч чухам хэн байв?. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 2015 онд цагдан хорьж Төв аймагт байрлах цагдан хорих төвд саатуулж байх үед “С.Зоригийн хэргийг шалгаж буй мөрдөгч нар байна” хэмээн өөрсдийгөө танилцуулсан хоёр хүн байгаа юм.

Тэд тухайн үед өөрсдийгөө Б.Содномдаржаад Бямбажав, Бархасбадь хэмээн танилцуулжээ. Хорих ангид ээлжлэн ирэхдээ Б.Содномдаржаад сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл өгч байсан. Тэр ч бүү хэл сэтгэл санаанд нь нөлөөлөхийн тулд элдэв арга хэрэглэж байсан хэмээн Б.Содномдаржаагийн захидалд дурдагдсан байна. Хорих ангид очихдоо тухайн мөрдөгч нар байцаалт авахгүй зөвхөн эрүүдэн шүүдэг байсан тухай тэрээр захидалдаа маш тодорхой бичсэн аж. Түүнчлэн Б.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр нь дамжуулан “Энэ хоёр цагдаад итгэ төрийн цагдаа худал хэлэхгүй” хэмээн бүрэн итгүүлэн хэрэг хүлээсэн хэмээх үгийг сонсож, баримтжуулан авах гэж олон арга хэрэглэсэн байгаа юм. Тэрхүү хоёр мөрдөгч нар зөвхөн хэргээ хүлээ хэмээн шахдаг байжээ.

Одоогоор тэрхүү хоёр цагдаагийн алба хаагч, мөрдөгч хэмээн өөрсдийгөө танилцуулан улсын онц хамгаалалт бүхий хорих ангид орж, гарч байсан этгээдүүд нь цагдаагийн алба хаагч биш байгаа юм. Энэ талаар олон эх сурвалжуудаас асууж тодруулсан боловч огт тийм цагдаагийн алба хаагч байхгүй хэмээж байв.

Харин баттай эх сурвалжийн мэдээллээр тэрхүү хоёр байцаалт авч байсан мөрдөгч нарыг ТЕГ-ын мөрдөгч нар байсан хэмээн хэлсэн юм.

Б.Содномдаржаагийн хорих ангиас бичсэн захианы хэсгээс хүргэж байна.

Тэгээд удалгүй 2016 оны 2-р сарын 14-нд Бямбажав байцаагч ирээд за Содномдаржаа чи цэргийн комиссоор орсон байна. Чи их азтай хүн юм. одоо чи бурхан номоо уншаад тайван ч сууж бай гээд явсан.

Тэгтэл 2016 оны 3-р сарын 11-нд Бямбажав байцаагч ирээд л чамайг тэнэг юм уу гээд жаахан ажиллагаа явуулсан чинь чи өөрөө маш айхтар хүн байна. Та нарын хийсэн худлаа хэргийг чинь мэдэж байна. Та нар төрийг хуурч худлаа хэрэг зохиохгүй шүү.

Та нарын үгсэн нийлсэн чинь нотлогдсон гээд намайг загнаад тэгээд л яваад өгсөн. Удалгүй 2016 оны 4-р сарын 8-нд Бархасбадь гэдэг байцаагч ирээд чи цэргийн комиссоор орсон гэдгээ ямар сайн мэдэж байна вэ гэсэн.

Би тэгэхээр нь 1994 оноос хойш би цэргийн комиссоор жилд 2 удаа ордог байсан. Жил болгон би ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас хасагддаг байсан. Харин 1998 оны 10-р сард би цэргийн комиссоор орсноо, энд байх хугацаандаа өдөр болгон бодоод олсон юмаа гэсэн.

Би удалгүй 2016 оны 4-р сарын 10-ны үеэр байцаагч Бархасбадь гэдэг хүн пилакрафик гэдэг шинжлэх ухааны шинжилгээ аваад явсан. Тэр шинжилгээнд надад таарах юм байхгүй болохоор намайг ахиад оруулах шинжлэх юм байвал оруулаад өг. Би эндээс гармаар байна гэсэн.

Тэгээд 2016-оны 6-р сарын 2-нд манай өмгөөлөгч Л.Мөнхтөр гэдэг хүн ирээд энэ хүний үгэнд ороогүй бол гэртээ харих байлаа. Чи цэргийн комиссоо ямар сайн мэддэг юм гэсэн. 2016 оны 7-р сарын 17-нд Бархасбадь байцаагч ирээд намайг дуудаад, чамайг одоо шар хаданд аваачиж хэвтүүлнэ. Төрийг хуурсан гэж хэлсэн.

/Б.Содномдаржаагийн захидлаас “мөрдөгч нар” хэмээн бичсэн хэсгийг оруулав/

ЭХ СУРВАЛЖ:http://sensatsi.life/ss/115?fbclid=IwAR2MvRjE04Gz437-ZyLiMAOLJo1y4quS2GpyLLPmYqpTufzQPCEjnxsNNBo

Холбоотой мэдээ