МУГЖ Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө 11 дэх тоглолтоо хийнэ

access_time 2019-04-08
note Урлаг
remove_red_eye 135

 

Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө “Амьдрал” тоглолтоо толилуулах гэж байна.

Дуучин Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө энэ жил 11 дэх удаагаа тоглолт хийх бөгөөд “Амьдрал” тоглолт 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны үдэш 17:00 цагт Corporate Convention Centre концертийн их танхимд болно.

Тоглолтод түүний “RANDOM” амьд хөгжмийн хамтлаг, Монгол Улсын Морин хуурын чуулга, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУСТА поп дива дуучин С.Сэрчмаа, ая зохиогч дуучин Чойжоо нар оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 1900-1109
Тасалбарыг: ticket.mn худалдаалж байна.

FB Page: Дуучин Б.Сарантуяа

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549