Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүд усны хувцасны шинэ цуглуулга танилцууллаа

access_time 2019-04-06
remove_red_eye 197

Victoria”s Secret усны хувцасны шинэ цуглуулга гаргалаа. Гурван жилийн дараа анх удаа шинэчлэгдэж буй усны хувцасны цуглуулгыг брэндийн сахиусан тэнгэрүүд болох Сара Сампайо, Жасмин Тукс, Лаис Рибейро ба Барбара Палвин нар өмсөн танилцуулжээ. Энэ дашрамд дурдахад Барбара Палвин хэдхэн хоногийн өмнө албан ёсны сахиусан тэнгэрийн өргөмжлөлийг хүртсэн байгаа.

Шинэ цуглуулгад ирвэсний болон ургамлын хээтэй, тод өнгөтэй загварууд багтсан бөгөөд Victoria”s Secret-ийн онцолж буйгаар энэ жил нарийн уяа бүхий сонгодог бикини аль эсвэл ташаа хэсгээрээ өндөр хайчилбартай усны хувцас тренд болох ажээ.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549