ХЭЛЭХ МУУ ҮГ АЛГА

2019-04-06 619 0

“Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн л мөнгө гэж байдаг” гэж нэг үг байдаг байхаа. Гэтэл өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гарган өнөөх Ш.Батхүүгийн тавьсан өрийг Монгол Улс төлчихлөө. Тэгээд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага сайн ажиллаа гэж хэвлэлийн хурал хийж болдог юм уу? Тэд сайн ажиллагаагүй бол 100 гаран сая ам.доллар төлөх байсан юм шүү гэж айлгаад ч байгаа юм шиг, туниад ч байгаа юм шиг зүйл ярьж болох юм уу? Монгол Улсад учирсан хохирлыг хэн барагдуулах вэ гэхээр “хууль, шүүхийн байгууллага л учрыг нь олох байхдаа. Бид мэдэхгүй” гээд сууж байна.

Өнөөх Ш.Батхүү нь өнөөдөр өөрийн гэх хөрөнгөгүй, байсан хөрөнгөө хүнд шилжүүлчихсэн “ялаа үүрье” гээд сууж байгаа. Нэг үгээр бол 40 сая доллар ийнхүү “дашийншог” боллоо. Ер нь 40 сая доллар гэж хэр их мөнгө юм бэ? Монгол мөнгөөр бол 104 тэрбум төгрөг шүү дээ. Бодот зүйлтэй жиших юм бол 100 гаран цэцэрлэг, сургууль барих мөнгө л дөө. Ингэж л улсыг дээрэмдэж, тонож байна. Улсын мөнгө уйлахгүй нь сайхан юмдаа гэдэг билүү.

Гэхдээ мөнгө уйлахгүй ч боломжоо алдсан ард түмэн нулимсаараа, цусаараа хариуг нь төлж байдаг жамтай. Тэр жил Хадгаламж банкны 14 тэрбумаар хэдэн хүн казинодоод л өнгөрсөн. Холбоотой хүн өнөөдөр төрийн өндөр алба хашиж байгаа. Ийм хүлцэнгүй, тэнэг ард түмэн байхад тэд эхлээд 14 тэрбумаар нь дараа нь 104 тэрбумаар улсаас шаахаас ч яах билээ. Тэгээд тэд ичих ч үгүй ” Чи хулгайлаагүй юу. Би бага хулгайлсан” гээд УИХ-ын чуулган дээрээ их, багын тухай хэрэлдээд сууж байна. Ер нь яачихсан болохоороо ийм цайчихсан хулгайчид байдаг юм бэ. Газар ч байсан зарж байдаг. Тендер байсан ч авч байдаг. Байгалийн баялаг ч байсан хамж байдаг. Үл хөдлөх хөрөнгө ч байсан өмчилж байдаг. Зээл ч байсан хулгайлж байдаг. Адгийн новшнууд вэ. Нийт иргэдийнхээ эрх ашгийг бус өчүүхэн биенийхээ төлөө хулгай хийж худлаа ярьж, удмаа хорлож, улсаа үгүйрүүлж байдаг улаандаа гарсан луйварчид вэ. Хэлэх ч муу үг алга. Муу ёрын хүүрнүүд юмаа. Би лав жигшин зэвүүцэж байна.

Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн захирал байж баталгаа гаргаж өгсөн хүний хүүхэд нь өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. Өнөөх өр тавьсан нөхөр нь өөрийн хөрөнгөө Алтжинд шилжүүлчихсэн. Өнөөдөр байгаагаас чихрийн шижин байна гээд хэнэг ч үгүй сууж байгаа Ш.Батхүү. Дан ганц энэ хэд байгаа юм биш. Цаана нь өчнөөн хүн байгаа л даа.

ЭХ СУРВАЛЖ:Батжаргалын Бундхорол

Холбоотой мэдээ