ТАЙЛАНД: Хилээр нэвтэрч буй Монголчуудаар нэмэлт анкет бөглүүлж байна

2019-04-06 494 0

Бангкок дахь Монгол улсын Элчин сайдын яамнаас анхааруулга мэдээллийг гаргасан байна.

Сүүлийн үед Тайландын Хаант Улсад зорчих манай иргэдийн урсгал нэмэгдэхийн хэргээр хулгайн гэмт хэрэгт холбогдох явдал эрс нэмэгдэж байна. Ялангуяа, гадаадын жуулчид олноор цуглардаг үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээвэр болон олон улсын нисэх онгоцны буудалд зарим монгол иргэд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдаж саатуулагдсныг Тайландын болон олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Энэ нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, улмаар Тайланд Улсад зорчиж буй манай иргэдийг тус улсын хилээр нэвтрэхэд нэмэлт анкет бөглүүлэх, биедээ авч явж буй бэлэн мөнгө болон зээлийн картын мэдээллийг нь шаардах болов. Иймд гадаад улсад аялж буй иргэдэд хариуцлагатай аялахыг анхааруулсан байна.

Холбоотой мэдээ