Хүчирхийлэлд өртсөн охин гэрээсээ дайжиж биеэ үнэлж байжээ

access_time 2019-04-05
remove_red_eye 399

 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдийн эрх зөрчигдөж, гэр орноосоо хүртэл дайжин зугтаах тохиолдол цөөнгүй гарсаар байна. Үүний нэг жишээ нь энэ сарын 4-ны өдөр цагдаагийн байгууллагад хүүхэд алга болсон талаарх дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд оршин суух 36 настай эмэгтэй Г цагдаагийн байгууллагад “16 настай охин 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад одоог хүртэл гэртээ ирээгүй байна. Алга болсон хугацаандаа бусдад хүчирхийлүүлсэн байж болзошгүй байх тул цагдаагийн байгууллага шалгаж өгнө үү” хэмээн хандсан байна.

Цагдаагийн байгууллага сураггүй алга болсон охиныг ар гэр нь өргөдөл гаргасан өдөр олсон байна. Шалгалтын явцад охиныг алга болох өдөр аав нь зодож, доромжилж, гэрээсээ хөөсөн байна. Охин тухайн өдөр гэрээсээ гараад дахин гэртээ очоогүй гэнэ. Гэрээсээ гарснаас хойш 13 хоногийн хугацаанд охин хаагуур юу хийсэн, ар гэрийнхэн нь яагаад цагдаад мэдэгдээгүй зэрэг асуудлыг шалгаж байгаа юм байна. Мөн шалгалтын явцад охин гэр бүлийн хүчирхийлэлд байдаг, эрсдэлт бүлэгт хамаардаг нь тогтоогджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр охин алга болсон хугацаанд саун массажны газарт биеэ үнэлэн, хар тамхи хэрэглэж байсан гэнэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549