“Би Нар” киног асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлнэ

access_time 2019-04-05
note Урлаг
remove_red_eye 92

 

Техник технологийн дэвшил, цаг хугацааны үечлэл, өөрчлөлтийн үйл явц, гэр бүл тэр тусмаа хүүхдийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг өгүүлэх “Би нар” гэр бүлийн уран сайхны кино өнөөдөр /2019.04.05/ нээлтээ хийнэ.

Нээлтий үеэр “Би нар” киног “Өнөр бүл” хүүхдийн төв, Лантуун дохио ТББ-ын дэргэдэх “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв, “Зөв амьдрал” ТББ болон асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд үнэгүй үзүүлж, гарын бэлэг өгөх аж.

Тус кино нь гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан тул хайртай хань, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ үзэхэд тохиромжтой. Киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд тэрбээр уг киногоор 1990 оноос хойших Монголын нийгэм, соёлын амьдралд гарсан өөрчлөлт бидний ахуй, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж байгаа ялагуяа техник технологийн хөгжил, цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа болон гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг гурван бүлгээр үзэгчдэд харуулахыг зорьжээ.

“Би Нар” киног Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар кино багийн уран бүтээлчид хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549