Энэ өдөр дэлхийн түүхэнд: Шөлтэй хоолны олон улсын өдөр

2019-04-05 888 0

Оны 95 дахь өдөр, Шинэ он хүртэл 270 хоног үлдлээ

Өдрийн баяр

Ханш нээх өдөр

Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэдэг учиртай. Хятадад энэ өдөр Цин-мин (Qing Ming Jie) гэх цэвэр нандин, тод томрууны баярыг тэмдэглэдэг. Ханш нээх өдөр янь, инь хоёрын тэнцвэр ирдэг гэх ба тэнгэр (ян) газрыг (инь) тэтгэн үржүүлдэг гэж хятадууд үздэг ажээ.

Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлж иржээ.
Тухайлбал, Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байж.

Сонирхолтой түүх

Дөрөвдүгээр сарын 5-нд дэлхийн хоолны хорхойтнууд Шөлний өдрийг тэмдэглэдэг. Уг гайхалтай хоолыг хэн хэзээ зохиосныг хэн ч мэдэхгүй. Эхлээд шөл хийх сав суулга байгаагүй учраас чанамал шиг л нунтагласан үрээр зутан хийдэг байсан гэж эрдэмтэн мэргэд таамаглаж байгаа.Шөл нь өнөөдрийн ойлголтоор өдөр тутмын хоол болсон бөгөөд хүмүүс ваар бэлтгэж сурсан таван зууны өмнөөс л шөл чанах сав суулгатай болжээ.Европ Орост шөл XVIII зуунаас тархжээ.Азид бол шөл арай эрт цагийнх.

Үндэсний шөлнүүд гэж бий. Англид тэр нь үхрийн годонгийн шөл, Америкт бол хясааны шөл юм. Германд өтгөн шөл чанан түүндээ зайдас хиам бууцаг, ногоо нэмдэг. Утсан махтай шөлийг Андалузид гаспаччо гэдэг бөгөөд тийм шөл Данид ч бий. Франц сонгинын битүү шөл, Энэтхэгт карритай тахианы махан шөл, Унгарт гуляш шөл, Гүржид харчо шөл, Японд мисо шөл, Украин, Орост борщ, щи шөл ихээхэн алдартай. Азийн шөлнүүд нь голдуу гурилтай шөл юм.

Сонирхолтой баримтууд –

  • “Суп” – soupe – гэсэн франц үг нь латин үндэстэй “талх дүрсэн ханд” гэсэн утгатай.
  • Эрдэмтэд анхны шөлийг усны үхрийн махаар МЭӨ 6 мянган жилийн өмнө чанасан гэж үздэг.
  • Хятадын он дарааллын бичигт дурдсан хоолны жорын номны нэг бүлгийг шөлөнд зориулсан байжээ. Уг баримт нь МЭӨ 4700 оных ажээ.
  • Орчин цагийн гэх жоронд таарахаар анхны шөл МЭӨ нэгдүгээр зууны орчим Азид гарч иржээ.
  • Дэлхийн хэмжээгээр ойролцоогоор 150 мянга гаруй төрлийн шөл байдаг. Төрөл бүр нь өөрийн хувилбаруудтай.

Адмирал Якоб Роггевены аян нэгэн арлыг нээн Пасха гэж нэрлэжээ

Пасха арал нь Номхон далай дахь жижигхэн газар нутаг бөгөөд аль эртнээс эрдэмтдийн анхаарлын төвд байсаар ирсэн юм. Гурвалжин хэлбэртэй арлын нутаг дэвсгэр 18х16х24 километр.

1722 он. Голландын Вест-Энэтхэгийн компанийн илгээсэн адмирал Якоб Роггевены экспедици энэ өдөр нэгэн арал нээгээд улаан өндөгний баяр байсан учраас Пасха гэж нэрлэжээ. Голландчуудад нутгийн уугуулууд болох улаан, хар арьстнууд гайхалтай байсан ч арал дээрх 20 хүртэл өндөртөй чулуун хөшөөнүүд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг.

“Угуулууд арлын манаа хөшөөнүүдийн өмнө суугаад түүдэг асаан явган сууж толгой бөхийлгөн гараа алдлан нийлүүлээд залбирах ажээ. Өглөө эрт тэднийг өвдөглөн суусныг харлаа. Мандаж буй нарыг угтан тэд өөрсдийн бурхдад мөргөх юм” гэж адмирал тэмдэглэсэн байв. Хөшөөг “моаи” гэж нэрлэсэн хөшөөд 20 метр өндөртэй. Зарим нь улаан чулуун малгайтай байв.

Өдгөө Пасха Чилийн нутаг дэвсгэрт ордог ба Моаи гэх чулуун хөшөөнүүд жуулчдыг татах гол шалтгаан нь болдог. Тристан-да-Кунья ольтригийн хамт арал нь дэлхийн хамгийн алслагдсан нутаг юм.

И.Штраусын “Сарьсан багваахай” дуурь тоглогдов

Австрийн суут хөгжимийн зохиолч 500 орчим оркестрийн жүжиг зохиосны ихэнх нь вальс юм. Мөн тэрээр “Үнсгэлжин” дуурийг бүтээж, инээдмийн дуурь “Рыцарь Пазман”-ыг зохиожээ. ”Сарьсан багваахай” хөгжимт бүжгийн үндэс нь Парист болсон бодит түүх ажээ.

1874 он. Вена хотноо хүү Иоганн Штраусийн ”Сарьсан багваахай” гэх алдартай дуурь анх удаа “Ан дер Вин” театрын тайзнаа тоглогдлоо. Штраусын вальст дуртай Венийн үзэгчид хөгжим, бүжигт дуурийг хүйтнээр хүлээн авсан нь гайхалтай. Улаан өндөгний баяраар үзэгчид завхай зайдан хосуудын тухай үзэх сонирхолтой байгаагүй бололтой. Эхний улиралдаа 20 тоглолт ч хийж чадаагүй түүнийг театр хөтөлбөрөөсөө хассан байв.

“Ан дер Вин” театрт болсон анхны тоглолт үзэгчдээс үнэлэлт авч чадаагүй ч Берлин, Парист түүнийг хамгийн дээд зэргээр хүлээн авч байв.

Өнөөдөр түүхэнд

1536 – Ариун Ромын эзэнт гүрэн Тунистэй хийсэн дайнд ялсантай холбогдуулан Ромд ялалтын сүрт парад болжээ. Энэ нь Ромын эзэнт гүрний хувьд сүүлийн ялалт байсан юм.

1710 – Их Британид Аннагийн тунхаг гэх баримт батлагдаж улмаар зохиогчийн эрхийн хууль хэрэгжиж эхэлжээ.

1753 – Дэлхийн томоохон музейнүүдийн нэг Британин музей үндэслэгдэв. Бараг зургаан га газрын цогцолбор нь зуу гаруй жилийн дотор босч түүнд дэлхийн бүх иргэншлэлийн түүх дургалын үзмэрүүд хадгалагддаг.

1818 – Парист барон Карл де Дрез хоёр дугуйтай хөдөлгөөний төхөөрөмжийг танилцуулав.

Унадаг дугуйны эхлэл болсон уг төхөөрөмжийг газраас хөлөөрөө түлхэн явуулдаг байлаа. Мөн бароны зохиосон зүйлд бичгийн машин ордог.

1879 – Чили улс Боливи, Перу улсад дайн зарласнаар Номхон далайн дайн дэгдэв.

1904 – Олон улсын түвшинд анх удаагаа регбигийн тоглолт зохиогдов. Анхны тоглолтыг Англи болон Уэльс, Шотландын нэгдсэн багийн эсрэг хийжээ.

1918 – Японы армийн хоёр суман Владивостокт орж ирэв. Дээрэмчид Японы худалдааны конторын хоёр хүнийг хөнөөсний дараа десант буужээ.

1915 – Кубын нийслэл Гавана хотод болсон мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын тоглолт Жесс Уиллард, Жек Жонсон нарын хооронд болж Ж.Уиллард итгэмээргүй ялалт байгуулж дэлхийн аварга болжээ.

1922 – Америк даяар гэр бүлээ зөв төлөвлөхийг уриалдаг Америкийн төрөлтийн хяналтын лиги байгуулагдав.

1943 – Улаан армийн бүрэлдэхүүнд Францын нисэхийн “Нормандия” (хожим “Нормандия-Неман”) хорооны анхны эскадриль дайтаж эхлэв. Зөвлөлт-Германы фронт дээр дайн дуустал тулалдсан Францын нисэхийн хороо 1943-1945 онуудад байлдааны 5240 нислэг хийсэн байв.

1955 – Бараг 50 жилийн амжилттай ажиллагааныхаа дараа ХХ зууны Английн хамгийн хурц томруун улстөрч Уинстон Черчилль улс төрийн карьераа орхижээ.

1940 онд Ерөнхий сайд ба Батлан хамгаалахын сайдын албыг хослуулан хийж гартаа улс төр, цэргийн эрх мэдлийг барьж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайныг ялалт хүртэл үргэлжлүүлэх шийдэр гарган эрс хатуу зогсож байсан нь түүний алдар хүндийг өргөсөн юм. Дайны дараа “төмөр хөшиг” гэсэн алдартай үгийг тэр хэлж байв. Сэр Черчилль улс төрчөөс гадна Нобелийн уран зохиолын шагналыг дурсамжийн номоороо авч байжээ.

1956 – Шри Ланкийн сонгуульд Иргэдийн нэгдсэн хүч нам итгэмээргүй ялалт байгуулж С.Бандаранайке гэсэн эмэгтэй ерөнхий сайд болжээ.

1969 – Америкийн өнцөг булан бүрт Вьетнамын дайныг эсэргүүцсэн жагсаал болжээ.

1992 – Боснийн Сараево хотын Врбьянагийн гүүрэн дээр энхтайвны төлөө тэмцэгч Суада Дильдерович, Ольга Сучич нар алагдав. Ингэснээр Боснийн дайн дэгдсэн билээ.

1998 – Аважи арлыг Кобе хоттой холбосон Акаши Кайко гүүр ашиглалтад ор

Холбоотой мэдээ