Жорж Чен: “Fake news” буюу хуурамч мэдээтэй тэмцэхийн тулд Монголын ХХЗХ-той хамтарч ажиллана

2019-04-04 522 0

“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форумд Фэйсбүүк группийн Хонконг, Тайвань, Монгол улсууд дахь бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чен илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “Бид Монгол Улстай үндсэн гурван чиглэлд хамтран ажиллахаар ярилцаж байна. Нэгд, онлайн аюулгүй байдлын талаар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллахаар болж байна. Фэйсбүүк орчин дахь хууль бус арга хэмжээ, мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний нууцыг хамгаалах асуудлын талаар бид хамтран ажиллана. Хоёрт, дижитал цагаан толгой буюу сошиал орчинд хэрхэн биеэ зөв авч явах, иргэдийн дижитал ертөнцийн талаар ерөнхий мэдлэгийг сайжруулах, цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах, соёлтой, ухамсартай оролцох талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд хамтарна. Гуравт, шинэ эдийн засаг буюу төр, хувийн хэвшлийн байгууллагууд сошиал медиаг эдийн засаг болон нийгмийн байр сууриа дээшлүүлэхэд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хамтран ажиллана. Монгол Улс сошиал медиа идэвхтэй хэрэглэгч улс. Зөвхөн фэйсбүүк хэрэглэгчийн тоо 2.2 саяд хүрсэн байна” гэжээ.

Цаашид Фэйсбүүк төлөөлөгчийн газар Монголын Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Fake news” буюу хуурамч мэдээтэй тэмцэх аж. Мөн Монгол Улсын төрийн байгууллагуудын пэйж хуудасны мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр тусгай сан байгуулахаар ажиллана гэв.

Холбоотой мэдээ