Тайландад халаасны хулгайн хэргээр баривчлагдсан МОНГОЛ реппер дуучид хэн байв

2019-04-04 531 0

Бангкок хотын BTS агаарын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан гурван монгол залууг баривчилсан талаар гадны хэвлэлүүд онцолж байна. Тайландын цагдаагийн газар 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, Б.Эрдэнэтуяа нарыг Монгол Улсын алдартай реп дуучид хэмээн сэтгүүлчдэд тэдний клипийг том дэлгэцээр үзүүлсэн байна. И.Мөнхбаяр нь Тайландад хоёр дахь удаагаа зорчиж буй бол Г.Ихбаяр анх удаа харин Б.Эрдэнэтуяа дөрөв дэх удаагаа тус улсын хилээр нэвтэрсэн байна.

И.Мөнхбаярын реппер нэр Infinity Mue бөгөөд тэрбээр 2018 онд реппер Г.Энэрэлийн “Sweet”, “BadСucci” дууг хамтран дуулж байжээ. Тэрбээр бие даасан гурван уран бүтээлтэй юм байна. Хулгайн хэрэг үйлдсэн этгээдүүд нь Словакын жуулчны 2,000 баттай хэтэвч ($63 орчим) болон бусад үнэт эд зүйлсийг авсан байжээ. Хулгайн хэрэг гарсны дараа ойролцоох өртөөний хогийн савнаас хоосон хэтэвч олдсон аж. Цагдаа нар хяналтын камерны бичлэг шалгаад гурван этгээд хэтэвчийг хогийн саванд хаяад явсныг тогтоосон байна.

Холбоотой мэдээ