“Оюу толгой”-н ТУЗ-өөс Д.Энхжаргалыг чөлөөлөх санал хүргүүлжээ

2019-04-04 619 0

“Оюу толгой” компанийн (ОТ) ТУЗ-ийн гишүүн Д.Энхжаргалыг чөлөөлөх чиглэлийг өнөөдөр Засгийн газраас хүргүүлсэн байна.

Д.Энхжаргал нь ОТ-д Монголын Засгийн газрын 34 хувийг төлөөлөх нэг гишүүн юм. Тэрбээр 2018 оны аравдугаар сард ОТ-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Өөрөөр хэлбэл, томилогдоод хагас жил болоогүй ч ийнхүү чөлөөлөгдөж магадгүй байна.

Чухам ямар шалтгаанаар түүнийг энэ хариуцлагатай албанаас чөлөөлөх чиглэл өгсөн, мөн оронд нь хэнийг томилох асуудал одоогоор тодорхойгүй байна.

ОТ-г Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компани хамтран эзэмшдэг. “Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Йоркийн Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан, “Рио Тинто” компанийн шууд бус эзэмшлийн компани юм. “Рио Тинто” энэхүү түншлэлийн өмнөөс “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг билээ.

ОТ-н ТУЗ-ийн бүрэлдэхүүн,

Холбоотой мэдээ