Амьд амьтан ашиглахгүйгээр арьс гаргаж авах технологийг танилцуулжээ

access_time 2019-04-03
remove_red_eye 132

АНУ-ын Нью Жерси хотод биотехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Modern Meadow” хэмээх гарааны компани амьд амьтан ашиглахгүйгээр арьс гарган авах технологийг танилцуулаад байгаа юм байна.

Тэдний гаргасан энэхүү цоо шинэ материалыг “Зоа” хэмээн нэрлэсэн ба харагдах байдал, төрүүлэх мэдрэмжээрээ яг л амьтны арьс шиг аж. Тус материалыг хөрөнгөний эс доторх ДНХ-г ашиглан уураг гарган авч өсгөх замаар гарган авчээ. Ингэснээр зөвхөн арьсыг орлоод зогсохгүй хэд хэдэн давуу талыг ч мөн шингээсэн болохыг компанийн удирдлагууд онцолсон байна.

Тодруулбал, өнгө, нимгэн зузаан, жин зэргийг ашиглах гэж буй бүтээгдэхүүн, хэрэгцээндээ тааруулан үйлдвэрлэх боломжтойгоороо арьснаас ялгаатай аж.

Энэхүү материал нь арьсыг бүрэн орлуулах бүтээгдэхүүн биш, харин зах зээлд ашиглах нэгэн боломжит хувилбар гэдгийг “Modern Meadow” компани онцлон танилцуулаад байгаа юм.

Эх сурвалж: INC.com

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549