Мао Зэдуны “төмөр нударга” доорх Хятадын нийгмийн 10 түүхэн үнэн

access_time 2019-04-02
remove_red_eye 272

Мао Зэдун бол олон зуун сая хүний амьдралд нөлөө үзүүлсэн цөөхөн хүмүүсийн нэг юм. Тэрбээр Хятадад өөрийн коммунизмыг байгуулж, хүмүүсийг төмөр нударгандаа хэдэн арван жилийн турш барьж, захирч чадсан нэгэн билээ. Энэрэнгүй царайлж байснаа хатуу ширүүн болж хувирсан удирдагчийн цаана ард иргэдийнх нь бодит амьдрал ямаршуухан байсан бол гэж та бодож байна уу? Бид танд Мао Зэдуны үеийн Хятад дахь амьдралын талаарх сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.


1.Мао Зэдуны коммунистууд болон эрх баригч Үндэсний намын хоорондох дайн

Мао Зэдун 1949 онд эрх мэдлийг гартаа оруулж чаджээ. Тэрхүү эрх мэдлийн шилжилт нь 1945 оны Хятад-Японы 2-р дайны сүүлээр эхэлсэн бөгөөд тухайн үед нэлээд хатуу ширүүн мөргөлдөөнүүд явагдаж байсан. Японтой хийсэн 2-р дайн болон коммунизмын нөлөөгөөр Хятад улсын нэг хэсэг нь Япончуудын хяналтад орж, нөгөө хэсэг нь Мао Зэдуны коммунизмын нөлөөнд автаж, үлдсэн нь Чан Кайшигийн удирдлагад байх гоминданы үндэсний үзэлтнүүд болж 3 хэсэгт хуваагдсан юм.

Япончууд Дэлхийн 2-р дайнд ялагдсанаар тэдний хараа хяналт буурсан ба Хятадын үлдсэн хоёр талын хооронд иргэний дайн явагдсан байдаг. Эхэндээ үндэсний үзэлтнүүд давамгай хүчтэй байсан ч сүүл рүүгээ коммунистууд ноёлж 1949 онд Ардын чөлөөлөх армийн коммунистууд Хятадыг хяналтдаа оруулж чадсан юм.

2.”Их Үсрэлт” үр ашгаа өгсөнгүй

Мао Зэдуны хамгийн гол зорилгуудын нэг бол Хятадыг тариалангийн фермийн орноос орчин үеийн аж үйлдвэржсэн, хүчтэй орон болгох явдал байсан аж. Тэрбээр хэдхэн жилийн дотор их өөрчлөлтийг дуусгаж чадна гэж бодсон бөгөөд техник, тоног төхөөрөмжид бус ажилчдад тулгуурласан аж үйлдвэрийг байгуулах гэж зорьсон нь түүний алдаа байжээ.

1958-1960 оны хооронд Мао нь газар тариаланд ажиллаж байсан сая сая Хятад хүмүүсийг үйлдвэрийн ажилчин болгосон. Түүний үр дүнд газар тариалан нь уналтад орж, ажиллах хүчгүй болсны уршгаар ургацаа алдсан ба ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдсэн юм. Үүнд байгалийн гамшиг, цаг агаарын таагүй нөхцлүүд ч нөлөөлсөн юм. Их өөрчлөн байгуулалтыг зогсоохын өмнө Хятад улсын хүрээлэн буй орчны нөхцөл байдал эрс муудаж, маш олон хүн үхсэн байдаг. Албан ёсны мэдээгээр бол 14 сая бол мэргэжилтнүүдийн үнэлснээр 20-48 сая хүн нас барсан аж.

3.1966 оны Соёлын хувьсгалын харгислал

1966 онд Мао нь өөрийн алдарт “Соёлын хувьсгал”-ыг эхлүүлжээ. Соёлын хувьсгалын зорилго нь коммунизмыг мандуулж шинэ төвшинд хүргэх байсан ч үнэндээ өөрийн дайснуудыг дарах байсан юм. Улаан хамгаалагчид болон оюутнууд хөрөнгөтний хувцас өмссөн гэж бодсон хүмүүс рүү дайрч ихэнхийг нь алж, заримыг амиа хорлоход хүргэсэн гэдэг. Түүхчид тухайн үед 2 сая хүн амиа алдаж, улсын эдийн засаг нь бүхэлдээ уналтад орсон гэж үздэг. Соёлын хувьсгалын нөлөөгөөр Хятад улс 10 жилийн турш үймээн самуун, өлсгөлөн, эх захгүй хүчирхийлэлд нэрвэгдсэн ба соёлын үнэт өвүүд нь устсан юм.

4.Маог тахин шүтэх үзэл

Мао Зэдуны гаргасан дүрмийн нэг гол хэсэг нь түүнийг тахин шүтэх байсан юм. Иймд Маог энэрэнгүй бөгөөд зөнч гэх мэтээр ард иргэдэд сурталчилж байв. Мөн өөрийн дэглэмийн алдаа дутагдлыг бусдад тохдог байсан гэдэг.

5.Хөдөлмөрийн лагерь

1949 онд Хятадын коммунистууд “Laogai” гэх лагерийн системийг үүсгэсэн байгуулжээ. Уг системээр ард иргэдийг сургаж, хөдөлмөрлүүлэх зорилготой байсан аж. Хөдөлмөрийн лагериудад өдрийн ажлаа дуусгаагүй ажилчдыг хулсаар саваадах, шумуулд бариулах зэргээр цээрлүүлдэг байжээ. 2013 онд гаргасан нэгэн тайланд өгүүлснээр “Laogoi” лагерийн систем нь одоо ч хямд ажиллах хүчийг хадгалахын тулд амь бөхтэй байсаар байгаа аж.

6.Аймшигтай цааз

Маогийн дэглэмийн нэг аюултай үр дагавар нь зэрлэг балмад цаазын ял байсан юм. 1947-1957 оны хооронд нийт 5 сая иргэдийг цаазалсан байдаг. Мао нь өөрийнх нь эсрэг үзэлтэй хүмүүсийг айлгаж, сүрдүүлэх замаар дардаг байсан бөгөөд хүмүүсийг хооронд нь сөргөлдүүлдэг байжээ.

Үүний үр дүнд энгийн тосгоны иргэд газрын эздээ буруушааж, алж байсан юм. Газрын эздийн ихэнх нь үнэндээ ердийн фермерүүд байжээ. Маогийн дэглэмд цаазын ялыг олон нийтийн өмнө бөөнөөр нь гүйцэтгэдэг байсан аж.

7.1967 оны үймээн

Маогийн соёлын хувьсгалын нэг тооцоолоогүй үр дагавар нь 1967 оны үймээн юм. Өөрийнхөө дор байсан намын нөлөө бүхий гишүүдийг зайлуулснаас болж төрд “Хүчгүйдэл” бий болсон ба Улаан хамгаалагчид бялууны зүсмээс чадахаараа хувь хүртэхийг хичээснээс болж олон хот тосгодод дэг журам алдагдаж, бүрэн “анархист” нийгмийн тогтолцоо бүрдэхэд тун ойртжээ.

Гарсан үймээнийг дарахын тулд Маогийн залгамжлагч гэгдэж байсан Лин Бао хэд хэдэн хотууд руу цэрэг илгээж, Улаан хамгаалагчдыг шахан гаргах арга хэмжээ авчээ. Сайн үр дүн гарсан ч уг үйл явдал нь Хятадын эдийн засгийг “Чөлөөт уналт” руу хөтөлсөн гэдэг.

8.Их өлсгөлөн

“Их Үсрэлт”-ийн нөлөөгөөр өлсгөлөн болж Хятадад маш олон хүн үхжээ. Аж үйлдвэржсэн улсыг бий болгохын төлөөх коммунист дэглэм олон арван сая хүнийг өлсгөлөнд нэрвэгдүүлсэн. 1959-1961 оны Хятадад 30 сая хүн нас барсан бөгөөд төрөлт ч зогссон гэдэг.

Хятад улс одоо ч их өлсгөлөнгийн талаар нарийн мэдээлдэггүй. Гэхдээ Ян Цзишен (Yan Jisheng) мэтийн сэтгүүлч, судлаачид энэ талаар маш их бичдэг ба түүнийхээр бол тэр үед Хэнань мужид гэхэд л 8 хүн тутмын 1 нь нас барж, өлсгөлөнгөөс үүдэлтэй хүчирхийлэл гаарч байжээ.

9.Манго жимсийг тахин шүтэв

Мао Зэдуны үед болж байсан солиотой зүйлсийн энгийн нэг жишээ гэвэл манго жимсийг тахин шүтсэн явдал юм. Пакистаны ерөнхий сайдын бэлэглэсэн манго жимсний багцыг Мао нэгэн их сургуулийн байран тахь тариачдад бэлэглэжээ. Их удирдагчаасаа гэнэтийн бэлэг авсан тэдгээр ажилчид жимсийг нэг нэгээр нь Бээжин дэх чухал гэсэн үйлдвэрүүд лүү илгээхээр шийдсэн байна. Ийнхүү ард иргэд манго жимстэй анх танилцсан ба уг жимсний талаар шүлэг хүртэл зохиогдож байжээ.

10.Мао Зэдуны сүүлийн өдрүүд ба түүний үлдээсэн эрх мэдлийн төвлөрөл

Мао Зэдун 1976 онд уушги, зүрхний хавсарсан өвчнөөс болж нас барсан ба шарилыг нь занданшуулсан юм. Тухайн үед Маогийн дараа хэн удирдлагыг гартаа авах талаарх төсөөлөл хэнд ч байгаагүй юм. Тэрбээр өөрийнх нь дараа хэн Хятад улсыг удирдах тал дээр төдийлөн анхаардаггүй байжээ. Гэхдээ хамгийн магадлалтай хүн нь Хуа Гофэн байсан юм. Хэдийгээр Хуа Гофэн удирдагч болсон ч Хятадын эдийн засгийг сэргээх 10 жилийн “4 шинэчлэлт” нь жил хүрэхгүй хугацаанд бүтэлгүйтсэн гэдэг. Түүний дараа хоёр ч удаа их удирдагч болж байсан Дэн Сяопин удирдлагыг авчээ. Дэн Сяопинд эрх мэдлийг гартаа оруулахад түүний хэлсэн “Муур хар эсвэл цагаан байх нь хамаагүй. Гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй” гэх алдарт үг нөлөөлсөн билээ.

Эх сурвалж:Саак.мн

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549