Хакүход шийтгэл оногдуулахаар болжээ

2019-04-02 1020 0

 

Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн /Аваргын/ зөвлөлөөс их аварга Хакүхо М.Даваажаргалд шийтгэл оноохыг үүрэг болгожээ. Одоогоор түүнд ямар шийтгэл оноох шийдвэр гараагүй байгаа аж.

Өнгөрөгч гуравдугаар сард Осака хотод болсон Хаврын тэмцээнд их аварга Хакүхо 15 даваатай түлүүлснээр 42 дахь түрүүгээ хүртсэн билээ.

Хакүхо сүмогийн ордонд цугласан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан нь шийтгэл авахад хүргэжээ. Ёкозүнагийн зөвлөлөөс “Сүмод ийм ёслол хийх ёсгүй” гэсэн тайлбарыг өгч уламжлал ёсоо хадгалж үлдэхийн тулд зүгээр орхиж болохгүй гэсэн байна. Энэ талаар Хакүхо “Хэйсэй эриний сүүлийн башё тул үзэгчидтэй хамт тэмдэглэхийг хүссэн” хэмээжээ.

Дашрамд дуулгахад, Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний дараа болдог тойргийн барилдаан орон нутагт өнгөрөгч долоо хоногт эхэлсэн. Их аварга Хакүхо М.Даваажаргал баруун гарандаа бэртэлтэй байгаа ч тойргийн барилдааны ёслолд оролцож буй юм.

Холбоотой мэдээ