Оросын сайд Ким Жон Уны айлчлалын бэлтгэлийг хангахаар Пёньянд ирсэн байж болзошгүй

access_time 2019-04-02
remove_red_eye 117

ОХУ-ын дотоод хэргийн сайд Владимир Колоколцев Умард Солонгосын нийслэл Пёньян хотод гэнэтийн айлчлал хийсэн тухай тус улсын төрийн мэдээллийн суваг өнөөдөр дамжуулжээ.

Колоколцев өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр бусад албаны хүмүүсийн хамт айлчлан ирсэн байна. Улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хариуцдаг гол хүн Пёньянд ирсэн нь Ким Жон Ун удахгүй ОХУ-д айлчилж болзошгүй гэсэн мэдээллийг баталжээ.

Зарим эх сурвалжууд Ким Жон Уныг энэ сард багтаж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай анх удаа уулзана гэж мэдээлээд байгаа юм.

Өнгөрсөн сард Ким Жон Уны шадар хүнд тооцогддог Ким Чан Сон ОХУ-ын Москва, Владивосток хотуудад айлчилсан нь ийм яриа гарах үндэс болсон байна.

Умард Солонгосын удирдагч 2011 онд төрийн эрхийг авснаасаа хойш хөрш Хятадад нийтдээ дөрвөн удаа айлчлаад байгаа бол нөгөө нэг хөрш Орос улсад ганц ч удаа зочлоогүй байгаа.

Хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн хоёр дахь уулзалт нь амжилтгүй болсны дараа Ким Жон Ун Оростой харилцах талаар сонирхож эхэлсэн гэх яриа бий.

Эх сурвалж: Korea Times

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549