Саудын Арабын компани 2018 оны дэлхийн хамгийн өндөр ашигтай ажилласан байгууллагаар тодров

access_time 2019-04-02
remove_red_eye 98

Саудын Арабын газрын тосны төрийн өмчит Сауди Арамко компани 2018 онд хамгийн өндөр ашигтай ажилласан байгуулагаар тодорчээ.

Тус компаниас гаргах гэж буй бондын бичиг баримтад өгүүлснээр Сауди Арамко 2018 онд $355.9 тэрбумын орлого олсноос $111.1 тэрбум нь цэвэр ашиг болсон байна.

Өнгөрсөн онд тус компани өдөрт 10.3 сая баррель түүхий нефть олборлож байжээ. Ингэснээр Сауди Арамко нь 2018 онд $59.5 тэрбумын ашигтай ажилласан Apple компанийн урд орж чадсан байна.

Бусад газрын тосны аварга компаниудтай харьцуулбал Англи-Нидерландын Royal Dutch Shell компани $23 тэрбум, АНУ-ын Exxon Mobil $21 тэрбумын ашгийг 2018 онд олжээ.

Гэхдээ Сауди Арамкогийн амжилтын нууц нь тус компани Саудын Арабын төрийн өмчлөлд байдаг бөгөөд улсынхаа газрын тосны арвин баялаг нөөцийг бүхэлд нь эзэмшдэг.

Саудын Араб улсын засгийн газар энэхүү аварга компаниа хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байснаа өнгөрсөн онд хойшлуулсан юм. Хэрвээ IPO хийвэл тус компанийн үнэлгээ $2 их наядад хүрэхээр байгаа. Энэ нь одоогийн Apple-ийн үнэлгээнээс хоёр дахин өндөр гэсэн үг.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549