Харвардын сургуульд өргөдөл гаргагчдын тэнцэх магадлал улам бүр багасч байна

2019-04-01 648 0

“Ivy League” буюу АНУ-ын элит их сургуулиудад өргөдөл гаргасан оюутнуудын цөөн хэдэн хувь нь л тэнцдэг билээ. Харин сүүлийн жилүүдэд Өргөдлийн комиссын шалгуурыг давж, шилдэг сургуульд суралцах эрхийг гардах оюутнуудын тоо буурах хандлагатай байна. Саяхан Quartz сайт Америкийн шилдэг сургуулиуд 2019 онд нийт өргөдөл гаргасан оюутнуудын хэдэн хувийг тэнцүүлэхийг статистикаар харуулжээ. Эндээс харвал Харвардын Их сургуульд 43330 оюутан өргөдөл гаргаснаас ердөө 4.5 хувь нь л тэнцэх магадлалтай байна. Үүний араас Колумбын Их Сургууль, Принстон, Йель, Брауны Их Сургуулиуд бичигджээ. Харин Стэнфордын Их сургууль энэ бол уралдаан биш, оюутнууд ийм үзүүлэлтэд аль болох бага ач холбогдол өгөх хэрэгтэй гэж хүсэж байгаа учир тэнцэж буй оюутнуудын хувийг зарлахгүй гэжээ.

АНУ-ын шилдэг их, дээд сургуульд өргөдөл гаргасан болон тэнцсэн оюутнуудын тоо: 2018 болон 2019 онд

Эх сурвалж: Quartz

Холбоотой мэдээ