Монголын сумо бөхийн холбоо Япончуудтай хамтран “Чингисийн үр сад” киног хийнэ

access_time 2019-04-01
note Урлаг
remove_red_eye 103

 

Япончууд “Чингисийн үр сад” хэмээх кино хийхээр өнгөрсөн ням гаригт Монголын сумо бөхийн холбоотой хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тэд киногоо Токиогийн олимпийн өмнө нээхээр төлөвлөж байгаа аж.

Энэ талаар МСБХ-ны Ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр, “Японд анхны Монгол сумоч байсны хувьд Чингисийн үр сад гээд сумогийн тухай уран сайхны кино Япончуудтай хамтарч хийхээр боллоо. Хамтран ажиллаж байгаа Япончууд маань Монгол гэрт гэрээгээ хийе гэсэн хүсэлт тавьсны дагуу өвөө, эмээ, аав ээжийнхээ амьдарч байсан гэрт гэрээгээ зурж байгаад баяртай байна. Хамтарч ажиллах Япончууд хөрөнгө мөнгөө босгочихсон болохоор киноны зураг авалт бусад зүйлд санаа зовохгүйгээр төлөвлөсөн хугацаанд дуусна гэж найдаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549