“Б.БУЛГАН: ТЭР ХОЁР ЗОДОЛДОЖ ЭХЭЛСЭН”

2019-04-01 2071 0

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүүдэн шүүж байгаад хүлээлгэсэн гэдэг бараг тодорхой болж байх шиг байна. Шалгалт явуулж байгаа. Шүүхийн шийдвэр яаж гарах нь тодорхой гэсэн үг.
Ингэхээр энэ хэргийг хэн, яах гэж маш яаралтай эцэслэсэн бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.
Хууль хяналтын байгууллагынхан энэ асуултын хариултыг өгч чадахаар болсон ч байж магадгүй байна.
Учир юу гэвэл С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт тодорхой ахиц гарч, шинээр нөхцөл байдал илрээд байгаа аж.
Тодруулах юм бол, С.Зориг тухайн үед Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорчихсон, үүрэг гүйцэтгэгчид болоод байсан үе юм.
Тухайн үед дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг Монголын улс төрийн халуун сэдэв болоод байсан.
Хамгийн магадлалтай хүнээр С.Зориг тодорч байсныг олон улстөрч ярьдаг. Зарим нь ингэж яриад шоронд ч орж байлаа. Сөрөг хүчин МАХН С.Зоригийг Ерөнхий сайдад дэмжинэ гэдэг байр суурь илэрхийлээд байжээ.
Яг тэр үед буюу 1998 оны 10-р сарын 2-нд Э.Бат-Үүл нэлээд олон хүний өмнө “Би Зоригийг зохицуулъя” гэж хэлсэн гэдэг яриа нотлогдоод эхэлсэн байна. Мөн Зоригийн эхнэр гэгддэг Б.Булган “Тэр хоёр зодолдож эхэлсэн” гэсэн мэдүүлэг өгчээ. Эдгээр нь нийлж эхэлсэн бололтой.

Эх сурвалж:Бүрээ

Холбоотой мэдээ