Наполеон хүн төрөлхтний уламжлалт хүнсний технологийг үндсээр нь өөрчилсөн

2019-03-30 1046 0

Лаазалсан хүнсний бүтээгдэхүүнгүйгээр орчин үеийн дэлхий ертөнцийн хүнсний хэрэгцээг төсөөлөх араггүй болжээ. Өнөөдөр бид туна, салмон гээд бараг бүхий л загаснуудаас эхлээд төмс, шош, вандуй зэрэг хүнсний ногоо гоймон болон бусад төрлийн идэхэд бэлэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэж байна. Харин энэ бүхнийг үндэслэгч нь Францын домогт жанжин, эзэн хаан Наполеон Бонапарт гэдгийг та мэдэх үү?

Түүнийг энэ бүх шинэчлэлтийг эхлүүлэхээс өмнө дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өөр өөрсдийнхөө аргаар хүнсийг аль болох удаан хадгалахаар хичээдэг байлаа. Газар зүйн байршилаас шалтгаалж зарим нь хүйтэн мөсөн зооринд хөлдөөдөг байсан бол зарим хэсэг нь халуун нар салхинд хатааж борцолдог байв. Жишээлбэр Ромчууд жимсийг хатааж иддэг байсан бол Америкын уугуул иргэд буюу Индианчууд мөсөн хайрцаг хийн түүндээ хөлдөөж хэрэглэдэг байсныг түүхэн баримт гэрчилнэ. Харин сүүлд 1800 онд Clarence Birdseye гэх хүн жимсийг хурдан хугацаанд амт чанарыг нь алдуулахгүй хөлдөөх технологийг нэвтрүүлж байсан бөгөөд түүний нэрээр нэрлэгдсэн бренд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

За эргээд гол сэдэвтээ орцгооё. 1700 оны сүүл үеэр Наполеон өөрийн асар их цэрэгтэй армийн хүнсний хэрэгцээг удаан хугацааны турш тасралтгүй хангах шинэ арга хайж эхэллээ. Тухайн цаг үед хоол хадгалах уламжлалт аргууд болох хатаах, утах, даршлах аргуудыг хэрэглэдэг байв. Гэхдээ эдгээр аргууд нь асар том хэмжээтэй армийг хүнсний хэрэгцээг хангахад тохиромжгүй байлаа. Мөн уг аргаар хадгалсан хүнсийг удаан хугацааны дараа амтлахад амт нь тун тааламжгүй байдаг байв. Иймд Нопалеон хүнсний түүхэнд шинэчлэлт хийхээр шийдэж удаан хугацаанд хадгалах боломжтой хүнс хийх технологийг олж нээсэн хүнд 12,000 франк өгөх шагналын сантай бүх нийтийн нээлттэй тэмцээн зарласан түүхтэй.

Лаазалсан хүнсний бүтээгдэхүүнүүд

Ийнхүү 1795 онд Францын нарийн боовчин болон ахлах тогооч Nicolas Appert-ын сонорт уг мэдээ хүрчээ. Тэрээр уг шагналын авахын тулд төрөл бүрээр туршиж эхэлсэн бөгөөд хүнсний бүтээгдэхүүнээ үүсэн бөглөөтэй саванд хийж лацдаж уг саваа зотон даавуугаар ороон хүнсээ болсон гэж үзтэл нь буцалгаж эхэлсэн байна. (Энэ нь тухайн үеийн шинжлэх ухаанаас гадуур зүйл байлаа)Эцэст нь Nicolas Appert жимс, ногоо, шөл, өдөр тутмын бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийг амжилттай хадгалах аргийг нээж олж чадсан аж.

Тэрээр нээлтээ хийж дууссаны дараа л Louis Pasteur-ын 50 гаруй жилийн өмнө гаргасан халуун бактерийг устгадаг гэх онолыг хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Тэрээр агаар зэрэг гадны нөдөө нь хүнсийг муутгадаг ба агаарыг битүүмжэх ёстойг ойлгожээ. Хари махны хувьд гадна талд байх өөхөн давхрага нь агаараас хамгаалдаг байжээ. Nicolas Appert хүнсний бүтээгдэхүүнүүдээ хийх савнуудыг бүгдийг нь өндөр градуст буцалгаж бүхий л бактеруудыг нь устгасаны дараа савнуудаа сэрүүн нөхцөлд хөргөж вакумжуулан савладаг байсан байна. Иймд гадны ямар ч бактери нэвтрэх боломжгүй байв.

Nicolas Appert-ын хөрөг зураг 1841 оны үед, Франц улс

Ийнхүү гайхамшигтай аргийг олж нээсэр Appertлазалсан жимс болон хүнсний ногоонуудаа аван 1806 оны Парисын хүнсний үзэсгэлэнд оролцсон байна. Гэсэн ч түүний бүтээл шүүгчдийг бишрүүлж чадаагүй учир ямар ч шагнал авсангүй. Гэсэн хэдий ч түүний бүтээл олон нийтэд ихэд таалагдан “Independent” сонины эрхлэгч AlexandreGrimod “3-р сарын сүүл буюу өвлийн сүүлчийн саруудад жимс болон ногоог цоо шинээр нь маш сайхан амттайгаар нь амтлан идэх боломжийг нээж илрүүлээ, хамгийн гол нь маш бага зардлаар” хэмээх нийтлэл бичсэн байдаг.

Эцэст нь Францын тэнгисийн цэргийнхэн түүний нээлтийг хүлээн зөвшөөрч түүний бүтээлүүдийг туршиж үзэхээр шийдсэн байна. 15 жилийн турш Францын тэнгисийн хүчнийхэн түүний аргийг туршсаны үр дүнд 1810 онд Nicolas Appert-ын нээлтийгш албан ёсоор Францын Засгийн газар хүлээн зөвшөөрч түүнд 12,000 франкыг олгосон байдаг.

Тэрээр шагналд авсан мөнгөөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийн уг технологийг илүү олон нийтэд хүртээхийн тулд өөрийн компаниа байгуулсан байна. Энэ цаг үеэс эхлэн малын мах болон хүнсний ногоонуудыг лазлан худалдаалж эхлэв. Түүнийг энэ салбарынхан өнөөдрийг хүртэл “лазалсан бүтээгдэхүүний загалмайлсан эцэг” хэмээн нэрийддэг аж.

Napoleon Moscow-оос ухарч байгаа нь

Түүний байгуулсан лазалсан бүтээгдэхүүний үйлдвэр 1812 оноос 1933 оны хооронд үйл ажиллагаагаа явуулсан байна. Харин лазалсан бүтээгдэхүүн онгойлгогчийг 1810 онд Английн зохион бүтээгч Peter Durand анх нээсэн аж.Peter Durand өөрийн зохиогчийн эрхээ ByranDonkin, John Hall гэх хоёр эрхэмд худалдсан байдаг. Тэр хоёр Их Британы армитай гэрээ байгуулан бүхий л лазалсан бүтээгдэхүүн онгойлгогчуудыг нийлүүлж их хэмжээний мөнгө олжээ.

Henry John Heinz 1917 он

Харин 1900-аад оны үеэс лазалсан бүтээгдэхүүнүүд айл бүрийн гал тогоонд нийтлэг үзэгдэх болов. Энэ эхлэлийг анх тавсан хүн нь яах араггүй Henry Heinz байлаа. Тэрээр хоолны ширээн дээр байдаг зүйлсэд цоо шинэ эргэлт, хувьсал хийсэн байдаг.

Тухайн үед айл бүрийн гал тогоонд даршилсан улаан лооль болон чинжүүний амтлагч өрөөстэй байдаг болов. Америк айл бүр хүнсэндээ Heinz-ын соусыг хэрэглэдэг байв. Үүгээр барахгүй шинээр түгэн дэлгэрч буй түргэн хоолны сүлжээнүүд бүгд л түүний соусаар хоолоо амтлаж эхлэв. Шинэ цагийн Америк шинэ аргаар хөгжиж эхлэх нь энэ. Улс төр, нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр гээд бүхий л салбарт гарсан өөрчлөлт нь хүнсний салбарыг ч орхисонгүй.

Харин өнөөдөр Франц улсад Nicolas Appert-ын нэр маш алдартай байдаг гэнэ. Түүний нэрээр бүхэл бүтэн 72 гудамж нэрлэгддэг байна. Мөн түүний нэрэмжит ахлах сургууль хүртэл байдаг бөгөөд 2010 онд түүний нээлтийн 200 жилийн ойг Францын Засгийн газар тэмдэглэсэн байдаг. Тэрээр яалт ч үгүй хүн төрөлхтний энгийн аж амьдралыг орвонгоор нь өөрчилсөн нэгэн ажээ.

Эх сурвалж:TUUH.MN

Холбоотой мэдээ