Дэлхийн хоёрдугаар дайнд АНУ зөвхөн хар арьст эмэгтэйчүүдээс бүрдсэн тусгай салааг дайны үед бэлтгэж байжээ

2019-03-30 595 0

1944 онд Германы эсрэг тулалдахаар Шотландын Glasgow-ын эрэг дээр буусан нь Millie Dunn-ы хувьд төрсөн нутаг болох Хойд Каролина мужын Raleigh суурингаас гарч үзсэн анхны тохиолдол нь байсан юм. Шотландын эрэгт тэрээр далайн өвчин тусаж, дотор нь муухай оргин, бөөлжиж байсан тухайгаа дурсан ярьдаг. Тэрээр Их Британид газардсан 6888-р тусгай салааны 800 ширхэг өнгөт арьст эмэгтэйчүүдийн нэг байсан юм.

Тэрээр тэр үеийн сэтгэгдлээ дурсан ярихдаа “зарим Шотландчууд тэр үед хэзээ ч хар арьстай хүн өмнө нь харж байгаагүй байсныг би сүүлд ойлгосон. Учир нь биднийг харсан хүн бүр л бидний зүг мэл гайхаж оо бурхан минь тенхикийн будагны өнгөтэй эмэгтэй цэргүүд явж байна хэмээн орилцгоодог байж билээ” хэмээн дурсав.

Millie Louuse Dunn нь 1918 оны 1-р сарын 31-ны өдөр Хойд Каролина мужын Raleigh хэмээх газар төржээ. Түүний эцэг эхчүүд нь боол байлаа. Тэрээр Вашингтоны ахлах сургуулийг дүүргээд тэндээ газрын албанд ажилд орсон байдаг. 1942 онд АНУ дэлхийн хоёрдугаар дайнд албан ёсоор тулалдах шийдвэр гарах үед тэрээр гудамжинд явж байгаад “зоригтой эмэгтэйчүүдийг эх орон дуудаж байна, гэхдээ зөвхөн цагаан” хэмээн зурагт хуудсыг олж хараад дотроо “цагаан эмэгтэйчүүд чадаад байхад би яагаад чадахгүй гэж” хэмээн бодож энэ талаараа Хойд Каролина мужын сонинд ярилцлага өгсөн байна.

Үүний үр дүнд тэрээр 1943 онд эрүүл мэндийн шалгалт өгөн тэмцэж армид элсэн галт тэргэнд сууж Колорада, Техас, Georgia мужуудаар явсан байна. Энэ нь түүний хувьд анх удаа төрөлхи хотоосоо гарч байгаа явдал байлаа.

6888-р тусгай салааны цэргүүд 1945 оны 5-р сард чөлөөлөгдсөн Парис хотын гудамжинд ялалтын марш хийж байгаа нь.

Түүний элссэн 6888-р тусгай салаа нь дайны үед зөвхөн хар арьс эмэгтэйчүүдээс бүрдэж байсан бөгөөд галын шугаманд тулалдаж буй цэргүүдийн илгээмжний асуудлуудыг тэд хариуцдаг байлаа. Уг салааг үүсгэн байгуулагч анхны эмэгтэйг Eleanor Roosevelt гэдэг байв. Тэд дайсны галын шугамны өөдөөс тулалдахаар дайрдаггүй байсан боловч маш хүнд нөхцөл байдалд дайсны галын шугамны харалдаа ажилаа хийдэг байлаа. Хүйтэн, халуун, бохир, харанхуй гээд бүхий л нөхцөлд тэдэнд ажиллах шаардлага гардаг байсан байна. Харин тэднийг ерөнхий армийн баз дээр арьс өнгөний үзлээс шалтгаалан цагаан эмэгтэйчүүдээс тусад нь байрлуулж сүрлээр хийсэн орон дээр унтуулдаг байжээ.

1945 оны 5-р сарын 8-ны өдөр Герман буулт хийсний дараа 6888-р салаа Парист очиж тэндээ 9 сарын турш ажилласан байна. 6888-р салааны эмэгтэйчүүдийн тухай Нэгдсэн Улс даяар маш эрчимтэй түгэн дэлгэрч эхэлсэн бөгөөд сонин, сэтгүүлүүдэд нийтлэгдэж өнгөт арьс хүмүүсийн жинхэнэ бахархалын амьд жишээнүүд болж байв.

Ялалтын баяраас 3 хоногийн дараа Парисын төв талбайд цагаан бээлийтэй, цэргийн формтой 800н өнгөт арьс эмэгтэй АНУ-ын армийг төлөөлж алхах үед Парис хотын иргэдийн нүд нь орой дээрээ гарч байсаныг түүх гэрчилдэг. Тэрээр буцаж эх нутагтаа очиж 1963 оноос эхлэн Amrtin Luther King-ын иргэний эрхийн хөдөлгөөний идэвхитэн, зохион байгуулагч болж өнгөт арьстануудын эрхийг хамгаалахын төлөө бүхий л чадлаараа зүтгэсэн байдаг.

Уудам хорвоогийн жам ёсны дагуу хүн төрөлхтөний нэг зууны гэрч болсон Millie Dun Veasey 2018 оны 3-р сарын 9-ны өдөр буюу 100 насны төрсөн өдрөөсөө хэдхэн хоногийн дараа төрөлхи хот Raleigh-т таалал төгссөн байна. Түүнийг төрөх үед өнгөт арьсатнууд зөвхөн боол байсан бол түүнийг нас барахын өмнө өнгөт арьст эр АНУ-ын ерөнхийлөгч болохыг тэрээр үзсэн юм.

Эх сурвалж;TUUH.MN

Холбоотой мэдээ