Б.Жаргалсайхан буцаад намын даргаараа сонгогджээ

2019-03-30 678 0

Улсын дээд шүүх өнөөдөр Бүгд найрамдах намын дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцжээ. Бүгд найрамдах нам өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Бага хурлаа хийж намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Мөн намын даргаар Б.Жаргалсайханыг сонгожээ. Энэхүү үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн болон даргын өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэжээ.

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан нь АН-ын даргын сонгуульд оролцохоор намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан юм.

Холбоотой мэдээ