Анх удаа ХДХВ-ын халдвартай хүн бөөрний донор болжээ

2019-03-30 519 0

ХДХВ-ын халдвартай хүн бөөрний донор болсон анхны тохиолдол АНУ-д бүртгэгдлээ. АНУ-ын Балтимор хотын Жон Хопкинсын их сургуулийн эмч нар даваа гаригт /2019.03.25/ энэхүү мэс заслыг хийсэн байна. Үүнээс өмнө ХДХВ-ийн халдвар нь бөөрний өвчний эрсдэлт хүчин зүйлд тооцогддог байсан бол бөөрөнд ямар нэгэн эрсдэл үүсгэдэггүй, ХДХВ-ын эсрэг шинэ төрлийн эм гаргаж авснаар ийм төрлийн вирусын халдвартай хүн донор болох боломжтой болжээ.

Жон Хопкинс их сургуулийн эрдэмтэн доктор Кристин Дурант “Энэ удаагийн нээлт нь ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхах байдлыг багасгаж, тэднийг өөрөөр хардаг болоход хувь нэмэр болж байгаа гэж найдаж байна” хэмээн ярьсан байна.

Атланта хотод оршин суудаг Нина Мартинез гэх 35 настай эмэгтэй донор болсон бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа ажээ. Мөн саяхан ХДХВ-ийн халдвартай Их Британийн иргэн чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын дараа ХДХВ-ийн халдвараас ангижирсан хоёр дахь хүн болсон тухай мэдээ гарсан билээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр ХДХВ-ийн халдвартай 37 сая хүн амьдарч байна.

Эх сурвалж:BBC

Холбоотой мэдээ