Ээжийнхээ үнэрийг ханатлаа үнэрлэсэн хүүхэд энэ насдаа дүүрэн өсдөг гэнэ. Үрээ байнга тэвэрч байгаарай…

2019-03-29 2527 0

Өвөрт багтахгүй том болохоос нь өмнө

Өөдөсхөн үрээ өвөртөлж унтаарай

Өлгийн үнэрээ ээжээсээ үнэртээд

Өсөх нас нь дүүрэн байдаг юм гэнэ лээ

Элгэнд хургах энхрийхэн үрээ

Эрхлүүлж өвөртөө тэврээд унтаарай

Ээжийнхээ үнэрийг ханатлаа үнэртээд

Энэ л нас нь дүүрэн өсдөг юм гэнэ лээ

Бодлынхоо цаадахыг нуусан үрээ

Босон суухад нь үнэрлээд нэг илээрэй

Уудлаад хэлж чадаагүй үгээ

Удахгүй ээ өөрөө ивлээд хэллэг юм гэнэ лээ

Том болсон гэж үрээ бүү тээр шаагарай

Томоогүй тэд чинь насаараа л бидэнд нялхаа

Гэрийнхээ босгыг даваад гарахдаа ч

Энхрий нялхын харцаараа хардаг аа

Санааг нь чилээнэ гээд дотогшоогоо үймрэхэд

Сайхан инээгээд сэтгэлийг нь амраагаарай

Энхрий үрээ том болохоос нь урьтаж

Энгэр цээжэндээ наагаад унтаарай

Зүүд нь амирлаж зүрх нь амардаг юм гэнэ лээ

Бүжин зүрхээ ээждээ л харуулдаг

Бүлтгэр үрсээ тэврээд унтаарай

Өвдсөн бие нь тэнииж унтдаг юм

Өргөстэй сэтгэл нь илаар болдог юм

Буруудаж хазайхаас ивж хамгаалдаг юм

Бусдын зүрхийг чагнаж сурдаг юм

Ангир үрсээ том болохоос нь урьтаж

Энгэр цээжэндээ наагаад унтаарай….

Холбоотой мэдээ