ШШГЕГ-ын харъяа хорих ангийн дэд дарга бусдын гарт амь насаа алджээ

access_time 2019-03-29
remove_red_eye 435

 

НАЙЗТАЙГАА ХАМТ АРХИДАН СОГТУУРЧ БАЙГААД МАРГАЛДСАН-

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараахан тус албатай холбоотой дахин нэг хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Өмнөговь аймгийн ШШГЕГ-ын дэд даргыг найман удаа хутгалан амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан байна. Тус аймгийн ШШГЕГ-ын харъяа хорих ангийн дэд дарга 38 настай эрэгтэй Б-ын амь насыг хөнөөсөн байжээ. Талийгаач хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр Улаанбаатар хотод албан ажлаасаа чөлөө авч ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах “Буянт-Ухаа-2” хороололд найзтайгаа хамт архидан согтуурч улмаар маргалдсан аж. Гэтэл арван жилийн сайн найз гэх 38 настай Э нь цээжин тус газарт нь найман удаа хутгалсан амь насыг нь хохироосон байна. Цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт очиход сэжигтэн оргон зайлсан байсан гэх ба шуурхай эрэн хайж нэг өдрийн дотор дайчлан баривчилжээ. Урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцааны улмаас амь насанд нь хүрсэн нь тогтоогдсон аж.

Одоогоор гэмт хэрэг үйлдсэн сэжигтэнг цагдан хорьж шалгаж буй юм. Харин уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549