Б.БОЛД: НУТГИЙНХАА ОЙД ГЭР БҮЛИЙН ХАМТ ИРЖ АЯ ДУУГАА ӨРГӨӨД ИРЛЭЭ

access_time 2018-07-30
note Урлаг
remove_red_eye 12931

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг  нар хамтарч шинэ уран бүтээл “Хос ятга” дуу  хийж олны сонорыг мялаав . Эхнэр охиноосоо салж найзтай нь ханилсан Б.Болд өнгөрсөн өвөл хүүгийн эцэг болсон.

Нэгэн цагт анхны хань Э.Чулуунчимэгтэй хамтарч дуулсан дуугаар нь түмэн олон хүлээж, хүндэтгэж авсан бол өнөөдөр Х.Мөнгөнцэцэгтэй ижил дээлээр гангараад эхнэр нөхөр болсноо тунхаглаад олны өмнө гарч байна.

Ямартай ч шинэхэн хосууд Булган аймаг байгууллагдсны түүхт 80 жилийн ой дээр очиж ая дуугаа өргөж олны өмнө  ил гарав. Б.Болд “Би Булганы Хялгант тосгонд төрж өссөн. Нутгийнхаа ойн баярт гэр бүлийнхээ хамт ирсэн сайхан байна. Ая дуугаа өргөлөө” хэмээн ярьж байгаа нь телевизээр гарчээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549