Би хойд аав бишээ зүгээр л төөрөлдсөн аав нь \олон хүнийг уйлуулсан түүх\

access_time 2019-03-27
remove_red_eye 1740

2_жилийн өмнө хөөрхөн гүнж нарынхаа ээжийг анх харж билээ..Харанхуйд төрөх дөхсөн томоо гэдэстэй уйлаад л зөөлхөн алхах эмэгтэйг өөрийн эрхгүй араас нь дагаж билээ. Автобусны мөнгөө алдсан юм болов уу ,таксинд суулгаад өгчих юмсан гэвч яаж эвтэйхэн хэлэх вэ гэж бодоод алхаж явтал #Юундаа хүн дагаад байгаа мангар вэ??Зайлаач гээд нээх хөөрхөн алхаагаа хурдасган зугтаахад чинь би сандрахдаа #Танилцая гэж солиорч билээ.

Жирэмсэн хүн хурдан алхахаараа яг #пингвин шиг эгдүүтэй юм байналээ.
Хувь тавилан гэж учрах ёстой хүмүүс учирдаг л юм байна .Ажлын газрын минь хурган дарга залуугийн хөлийг нь тэврээд уйлж суухыг чинь дахиад л харлаа .

Шууд очоод чамайг хөтлөөд л гараад явсан.

Чи минь Ёооё хэн бэ тэнэгээ гээд л загнаж үглээстэй.Би зүгээр кино шиг шулуудсан зангаар

#Үнэ_цэнэгүй_хүнд_нулимсаа битгий үзүүл, гэсэн шүү юм яриад л
Дугаарыг чинь аваад зөвлөгөө нэрээр чухал ярьж явсаар чи минь эмнэлэгт байна төрлөө гэхэд хам хум шөл

хийгээд очиход эмч #Дэлгэр***** хоёр ихэр охинтой болсон аав нь уу гэхээр нь би

Хо хоёр ихэр юмуу гээд савтай хоолоо шидэж асгаад л чамд загнуулсан
Төртөл нь үзэгдэхгүй хаагуур явсан гээд ээжид чинь загнуулсан.хэхэ.

Би хойд аав бишээ зүгээр л төөрөлдсөн аав нь.

Хүүхдүүдээ ээлжилж уйлахаар нь сандраад хоёр талд нь хоёулаа уйлчихна.

103_луу мөн ч их залгасандаа сүүлдээ авахаа больдог юм байна лээ.Одоо хөөрхөн гараас гарчихсан ингээд хоёр талд дээрэлхээд,ээж шигээ намайг загнаад суунадаа энэ хоёр гүнж .

Төдийгөөс өдий хүртлээ бид 4 ихийг туулсан.Энэ гэр бүлээ хүлээн зөвшөөрүүлэх гэж зөндөө хичээсэн.Биднийг бурхан шагнаад дахиад сахиусан тэнгэр илгээж .Та 3_пингвинүүддээ өө бас гэдсэндээ нуугдсан пингвинд хайртай шүү

#ЭХЭД_НЬ_ХАЙРТАЙ_БОЛ_ҮРИЙГ_НЬ_ИЛҮҮ_ХАЙРЛАХ_УЧИРТАЙ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549