Б.Баатархүү: ЦЕГ-ын нэр барьсан хуурамч хаягийг шалгаж байна

2018-09-27 1411 0

 

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тус газрын нэрийг ашиглан хуурамч хаяг нээж иргэд рүү мессеж бичсэн хэргийн мэдээллийг хүлээн авч шалгаж байгааг мэдэгдлээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгийг түгээсэн иргэдэд Цагдаагийн ерөнхий газар гэсэн хаягаас устгахыг шаардсан утга бүхий мессеж илгээснийг иргэд мэдээлсний мөрөөр ийнхүү ажиллаж байгаа гэлээ.

Цагдаагийн байгууллагын хувьд өөрийн албан ёсны хэвлэл, мэдээллийн төвөөр www.police.gov.mn, www.facebook.com Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв гэсэн албан пэйж хуудсаараа дамжин иргэд, олон нийт рүү мэдээлэл хүргэдэг бөгөөд “Цагдаагийн ерөнхий газар” гэсэн ямар нэг сошиал хаяг байдаггүй юм байна. Тиймээс хэн нэгэн хууль бусаар хуурамч хаяг нээн элдэв төрлийн мессеж, мэдээлэл явуулах юм бол найз болохгүй байхыг иргэд, олон нийтэд анхааруулж байна.

Холбоотой мэдээ