Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

access_time 2018-09-27
remove_red_eye 447

 

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тодруулна. Одоо тус холбооны тэргүүнээр БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа ажиллаж байгаа юм.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 09.00 цагаас эхлээд байна. Бүртгэл маргааш буюу 28-ны өдрийн 20.00 цаг хүртэл явагдана. Бүртгэл дууссаны дараа сонгуулийн сурталчилгааг аравдугаар сарын 5-наас арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг дуустал явагдана. Харин сонгуулийн санал авах өдрийг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гэхэд дуусгасан байхаар төлөвлөжээ.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг бүх гишүүдийн саналаар тодруулдаг болсон. Энэ дагуу намын дарга, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга нарын сонгууль болж байсан. Энэхүү шинэчлэлийн ажлын хүрээнд намын дэргэдэх байгууллагуудын тэргүүнүүдийг ч бүх гишүүдийнх нь оролцоотойгоор сонгохоор болсон байдаг. Тиймээс Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуулийг зохион байгуулахаар болсон нь энэ аж.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549