“Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн кино Казахстан улсад гарч эхэллээ

2022-10-17 97 0


Монголын анхны олон ангит 3D анимейшн “Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн кино Казахстан улсын Балапан телевизээр гарч эхэллээ. Балапан нь тус улсын хамгийн олон үзэгчтэй телевиз учир Монгол улсыг сурталчилсан томоохон соёлын арга хэмжээ хэмээн төслийн удирдлагууд онцолж байна.

“Зуузуугийн найзууд” 100 ангит хүүхэлдэйн киног цаашид олон улс орны телевизээр гаргах зорилготойгоор төслийн багийнхан ажиллаж байгаа аж. Хүүхэлдэйн киногоор дамжуулан улс орныхоо соёлыг сурталчлахаас гадна киноны дагалдах бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулах томоохон боломжууд нээгдэж буй хэрэг юм.

Холбоотой мэдээ