Амьдралыг үгүй хийгч “санаа зовох” хэмээх өвчин

access_time 2019-03-25
remove_red_eye 379

“Санаа зовдог зан”-г эхэлж зас.

“Та одоо ямар муу амтай юм бэ” гэж бид хэн нэгнийг хэлдэг. Цэлмэг өдөр шүхэр зардаг том хүүгийнх нь шүхэр зарагдахгүй байх вий гэж санаа зовоод, бороотой өдөр сүрлэн шаахай зардаг нөгөө нэг хүүгийнх нь шаахай зарагдахгүй байх вий гэж санаа зовдог үлгэрт гардаг аав шиг өөрөө санаачилгыг гартаа аван байж хэрэггүй юманд санаа зовдог хүнд бид дээрх үгийг хэлдэг шүү дээ.

Бид том болсон хойноо энэ үлгэрийг сонсоод цэлмэг өдөр шаахай зардаг хүүгийнх нь наймаа сайн байх нь гэж, бороотой өдөр шүхэр зардаг хүүгийнх нь наймаа сайн байх нь гэж баярлахгүй яасан тэнэг юм бэ гэж шоолж боддог байсан.

Гэтэл ажаад байхад эмэгтэйчүүд бидний дунд тэр ааваас дутахгүй өөрөө хүсч санаа зовдог нөхдүүд их байдаг.

С өөрийгөө харьцангуй өөдрөг үзэлтэй хүн гэж бодож явдаг. Бүсгүйн бодож байгаачлан жирийн үед тэрээр үргэлж инээж, юмыг үгүйсгэсэн утгатай зүйл ч бараг хэлдэггүй өөлөх юмгүй жирийн нэг бүсгүй. Гэтэл тийм хүн жаахан асуудал үүсэх юм бол өөрчлөгддөг аж.

Нэг удаа хамт ажилладаг 3 нөхөртэйгөө төсөл хийх ажил хариуцаж авлаа. Тэр 3-ынх нь дунд үнэнч биш ханддаг гэсэн дүгнэлтийг хүн болгоноос авсан нэг эмэгтэй орсон даруй түүний “санаа зовох өвчин “ нь сэдэрч эхэлжээ. Тэрээр сав л хийвэл чухал царай гарган нөгөө хоёртоо гарцаа байхгүй болох гээд байгаа юм шиг бүтэлгүй байдлын талаар урьдчилан төсөөлж ярьж гарна.

“А уг нь хүн нь дажгүй л дээ. Гэхдээ л санаа зовоод байна. Энэ удаагийн ажил бол манай компанийн хувь заяаг шийдвэрлэх чухал ажлын нэг биз дээ. Өнгөрсөн удаагийнх шиг А бас л чухал үед хариуцсан ажлаа хийхгүй, бид тендер авч чадахгүй бол ямар нүүрээрээ даргын царайг харах билээ. Бид бүгдээрээ тушаал дэвших хүмүүсийн жагсаалаас хасагдаж ч мэднэ”

Үнэндээ А гэдэг ажилтны үнэнч бус байдал гаргасан нь ганцхан удаа байлаа. Бие өвдөж байна гэж хэлж эрт ажлаасаа тараад найз залуутайгаа саунд явж байгаад ажлынхаа нэг хүнтэй тааралдаж тэр нь хэлтсийнхэндээ хэлснээс болоод хүмүүс түүнд ам муутай байдаг болчихсон юм. Нээрэн үнэн ч байж болох С бүсгүйн үгнээс болж хамт ажиллаж байгаа цаад хоёр нь ч гэсэн таагүй болж ажил нь гарт орж өгөхгүй байлаа. Тэгж байтал үнэхээр нэг өдөр А утсаа ч авахгүй байсан бөгөөд ажилдаа ч ирсэнгүй. Дээрээс нь А тэр өдөр чухал материал авч ирэхээр болсон байсан юм. Өглөөний хурал дээр А-гийн хоосон суудлыг харсан С их л додигор ярьж гарлаа.

“За тэр. Харж байгаа биз дээ. Миний хэлсэн үг орой руу чинь орж байна уу? Би ингэнэ гэж мэдээд байсан юмаа. Одооо бид энүүний талаар тайлбар гаргаж даргад өгөх хэрэгтэй юм биш үү. Энэ мөчийг хүртэл бид ажил дээрээ амьдрах нь холгүй ажилласан биз дээ. Ингэж хайран хөдөлмөр минь талаар болох гэж.”

Ингэж түүнийг сүр бадруулан ярихад бусад ажилчдын ч гэсэн царай зэвхий дааж хурлын заалан дахь уур амьсгал үгээр хэлэхийн аргагүй хүнд болж ирлээ. Гэтэл түүний санаа зовоод байгаа шиг зүйл болсонгүй. А хэсэг хугацааны дараа орж ирж дутуу материал бүрдүүлэх гээд нэг захиргааны байгууллагаар дайраад ирлээ гэж хэлэв.

С-тэй ижил санаа зовох өвчтэй хүмүүс өөрийгөө хий юманд санаа зовдог хүн гэдгийг огт хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийгөө юмыг олон талаас нь нухацтай боддог гэж үнэлдэг тэд өөрийнхөө санаа зовохыг тодорхой бус ирээдүйд авч байгаа арга хэмжээ гэж ташаарч, эсрэг хүндээ анхаарал тавьж хайр халамжаа үзүүлж байгаагийн нэг хэлбэр ч гэж тайлбарладаг. Гэтэл санаа зовох өвчтэй хүний дунд үнэхээр бодит байдалд ухаалгаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаг хүн нэг ч байдаггүй. Яагаад гэвэл санаа зовох гэдэг зүйлээр пиг дүүрсэн толгойноос асуудлыг шийдвэрлэх бүтээлч санаа гардаггүй юм.

Ямар ч төрлийнх байсан санаа зовох өвчнийг эмчлэх хэрэгтэй. Санаа зовох өвчинд автагдсан эмэгтэйчүүдийн суусан амьдралын хөлөг онгоц хорвоогийн хатуу ширүүн давалгаатай учрахаараа зүг чигээ алдахдаа амархан байдаг бөгөөд давалгаанаас нь айгаад бүр далайд гарч чадахгүй байх нь ч бий. Эрэг дээр зогсож байдаг хөлөг онгоц бол хөлөг онгоц биш.

Нухацтай бод, гэхдээ санаа зовж болохгүй

Аливаа юманд хэтэрхий их санаа зовдог нэг найздаа гуйх нь холгүй хэлж байсан санагдана. “Хий санаа зовохоо больж үз. Чиний санаа зовоод байгаа шиг юм болох ч үгүй. Магадгүй энэ удаад наад санаа зовоод байгаа зүйл чинь бүтвэл тэр үед миний үгэнд орох уу? Энэ удаа ажил чинь сайнаар төгсвөл тэр үед санаа зовох өвчнөө засна гэж амла”

Найз минь зөвшөөрч, ажил нь үнэхээр сайнаар дууссан ч “Энэ удаагийн ажил сайнаар дуусах яах вэ. Гэлээ гээд яаж санаа зовохгүй байх вэ. Хорвоо гэдэг амаргүй зүйл шүү. Одоо ингээд сайн болллоо гээд дараа нь буруутахгүй гэх баталгаа хаана байна аа” гэсэн.

Түүний үг буруу биш. Хорвоо дээр ямагт хамгийн муу нөхцөл байдал үүсч болох магадлал оршин байдаг. Жишээлбэл бидэнд бүгдээрэнд нь долоо хоногийн дотор шөнийн цагаар явж байгаад дээрэмчинтэй тааралдах магадлал бий. Гэтэл яг одоо санаа зовлоо гээд түүнээс урьдчилан сэргийлэхэд ямар ч тус болохгүй. Бидний хийж чадах зүйл бол шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, хүний анхаарал татдаг чанга дуутай шүгэл гар утсандаа авч хийх зэрэг бодит арга хэмжээ авах. Ингэж ямар нэгэн юмнаас урьдчилан сэргийлж нухацтай бодож үзэж, чадлынхаа хирээр арга хэмжээ авах нь мэдээж хэрэгтэй бөгөөд ингэсэн бол тэр цагаас хойш санаа бүү зов. Санаа зовж байж ажил сайн болох юм шиг байна гэсэн хоосон итгэлээ хая.

Сэтгэлийн хатгүй эмэгтэйчүүд дунд санаа зовсноороо ирээдүйд учрах зовлон шаналлыг урьдчилж амсвал дараа нь арай хөнгөн цохилтонд орох юм шиг байна гээд өөрөө санаачилж санаа зовдог эмэгтэйчүүд ч байдаг. Тэглээ гээд заавал ирээдүйд болох таагүй цаг хугацааг урагшлуулах хэрэг байна уу? Санаа зоволт бол одоо амьдарч байгаа бидний аз жаргалыг үгүй хийж, айгаад байгаа тэр ирээдүйг нь улам харанхуй болгодог юм.

Эмэгтэйчүүд бид муу зүйлтэй таарч байгаа эргэн тойрны хүмүүстээ санаа зовохыгоо зөв гэж боддог. Гэвч тийм төрлийн халамж нь огт халамж тавихгүй байснаас дор байдаг. Тэртэй тэргүй сэтгэл санаа нь тавгүй байгаа цаад хүн чинь бүр ч илүү таагүй байдалд орно.

Өөрийнхөө төлөө ч бай, өрөөлийн төлөө ч бай, зуршил болсон санаа зовох гэдэг зүйлээс ангижир. Асуудлыг богино хугацаанд нухацтай, олон талаас нь авч үзээд, харин санаа зоволт гэдгийг нь хаячих. Санаа зоволт гэдэг зүйл танд сохор зоосны ч үр дүн авчрахгүй гэдгийг сайтар мэдээд авбал таслан зогсоох нь бас тийм ч хэцүү зүйл биш шүү.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549