Казахстаны нийслэл албан ёсоор Нурсултан нэртэй

access_time 2019-03-25
remove_red_eye 124

Казахстаны нийслэл Астана хот өчигдрөөс эхлэн албан ёсоор нэрээ өөрчилж, Нурсултан боллоо.

Тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Касым-Жомарт Токаев хотын нэрийг өөрчлөх зарлигт Бямба гарагт гарын үсэг зурж, зарлигийг ерөнхийлөгчийн албаны вэбсайтад нийтэлсэн байна.

Өнгөрсөн Мягмар гарагт ерөнхийлөгчийн албан тушаалаасаа сайн дураар буусан Нурсултан Назарбаевын алдрыг мөнхлөх зорилготой ийм шийдвэр гарч байгаа юм.

Тэрээр Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байх үеэс нь эхлэн Казахстаныг 30 жил удирдсан.

Гэхдээ 78 настай Назарбаев одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч Нур Отан намын дарга хэвээр үлдэж байгаа.

Назарбаев Казахстаны нийслэлийг 1997 онд Алматыгаас Астана руу нүүлгэж байв.

Токаев ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоныхоо дараа хамгийн түрүүнд Астана хотын нэрийг солих санал гаргаж, парламентаар яаравчлан хэлэлцүүлж, баталсан нь энэ юм.

Өнгөрсөн өдрүүдэд нэрний өөрчлөлтийг эсэргүүцсэн иргэдийн бага хэмжээний эсэргүүцлийн жагсаал, цуглаанууд Алматы болон бусад хотуудад болж өнгөрсөн байна.

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549